Хүүхдийн хуруугаа хөхөх болон угж хэрэглэлт.

21 june
Хуруугаа хөхөх нь хүүхдийн шүдэнд хэрхэн нөлөөлдөг вэ? Байнгын шүд ургасны дараа нь хуруугаа хөхөх нь амны хөндийн зөв хөгжил болон шүдний байрлалын гажиг үүсгэх эрсдэлтэй. Мөн тагнайд ч өөрчлөлт үүсгэх магадлалтай. Угж хөхөх нь ч гэсэн хуруу хөхөхтэй ижилхэн үр дагавартай боловч амархан засаж болохоор зуршил юм. Энэ нь эрхий хуруугаа амандаа байлгах болон зогсолтгүйгээр хөхөх нь хоорондоо эрс тэс ялгаатай гэсэн үг юм. Хэтэрхий ихээр эрхий хуруугаа хөхдөг хүүхдүүд нь сүүн шүдний хөгжлийн гажиг үүсгэдэг. Хүүхдүүд хэзээ хуруугаа хөхөх зуршлаа зогсоох вэ? Хүүхдүүд нь дээд үүдэн байнгын шүд цухуйх дөхсөн үе буюу ихэвчлэн 2-оос 4 нас орчимд хөхөх зуршил нь зогсдог. Хэрвээ таны хүүхдийн сүүн шүдэнд өөрчлөлт үүссэн, эсвэл хүүхдийнхээ хуруугаа хөхдөг зуршлын талаар санаа зовж байгаа бол шүдний эмчид хандах хэрэгтэй. Хүүхдийнхээ хуруугаа хөхөх зуршлыг хэрхэн болиулах вэ? Хөхөхгүй байхыг байнга сануулах Хүүхдүүд тав тухгүй болсон, халамж хүссэн үедээ ихэвчлэн хуруугаа хөхдөг, тиймээс энэ үед нь анхаарал тавьж тайвшруулах хэрэгтэй. Шүдний эмчид хандсанаар хүүхдэд хуруугаа хөхөх зуршлын муу талыг тайлбарлуулж хүүхдээ зоригжуулна. Хэрэв энэхүү аргууд нь үр өгөөжгүй байвал шөнийн цагаар хүүхдийнхээ эрхий хурууг нь боох болон гаранд нь оймс углаж болно. Эсвэл шүдний эмчээр гашуун эмийн жор бичүүлж эрхий хуруун дээр нь эмийг түрхэнэ. Эх сурвалж : http://www.mouthhealthy.org/en/az-topics/t/thumbsucking


Comments (2)

  • Dr. John Doe

    Blandit vel, luctus pulvinar hendrerit id Maecenas tempus tellus eget lorem.

    Dr. Mikal marthin

    Blandit vel, luctus pulvinar hendrerit id Maecenas tempus tellus eget lorem.

    Dr. Pyush Jain

    Blandit vel, luctus pulvinar hendrerit id Maecenas tempus tellus eget lorem.

  • Dr. Andrea Jane

    Blandit vel, luctus pulvinar hendrerit id Maecenas tempus tellus eget lorem.

Leave a comment