Эмч Байгууллага Шинжилгээний хариу
Бидний тухай Нууцлалын бодлого
Нүүр Эмчийн нийтлэл

Чихрийн шижин

0 212
И Клиник 2 жилийн өмнө

Чихрийн шижин гэж юу вэ?

Чихрийн шижин нь архаг өвчин бөгөөд энэ өвчний үед нойр булчирхайнаас хангалттай инсулин үүсдэггүй, эсвэл үүссэн инсулиныг үр дүнтэй ашиглаж чаддаггүй. Инсулин нь цусан дахь глюкозыг зохицуулдаг даавар юм. Чихрийн шижин өвчний үед гипергликеми буюу цусан дахь глюкозын хэмжээ ихэсдэг бөгөөд хяналтгүй чихрийн шижингийн үед хугацаа өнгөрөх тусам мэдрэл, цусны судас зэрэг биеийн олон эрхтэн тогтолцооны гэмтлүүд үүсдэг.

 

2014 онд дэлхий даяар чихрийн шижингийн тархалт нийт насанд хүрэгчдийн 8.5% байсан. 2019 оны судалгаагаар ЧШ өвчин нь 1.5 сая нас баралтын шалтгаан байсан.

 

Чихрийн шижин ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?

Чихрийн шижингийн шинж тэмдгээр гэнэт илэрч болдог. Үүнд:

·        Ам их хэмжээгээр цангах

·        Шээс ойр ойрхон хүрэх

·        Хараа бүрэлзэх

·        Ядарч, сульдах

·        Шалтгаангүй жин буурах

Хугацаа өнгөрөх тусам зүрх, нүд, бөөрний цусны судаснууд болон мэдрэлийн ширхгүүд гэмтдэг. Ийм учраас чихрийн шижинтэй хүмүүсийн зүрхний шигдээс, тархины харвалт болон бөөрний дутагдал болох эрсдэл илүү их байдаг. Чихрийн шижингийн улмаас нүдний цусны судаснууд гэмтэж, хараа алдах тохиолдлууд байдаг. Мөн хөлийн мэдрэл гэмтэж, цусан хангамж муудсаны улмаас хөлийн шарх үүсэж, хөлөө тайруулах тохиолдлууд байдаг.

 

Ямар төрлийн чихрийн шижин байдаг вэ?

·        Чихрийн шижин хэв шинж 1: Инсулины нийлэгжилт багасах үед үүсдэг (энэ үед өдөр бүр инсулин тарих шаардлагатай байдаг)

·        Чихрийн шижин хэв шинж 2: Инсулин хангалттай хэмжээнд үүсэхгүй, мөн инсулины тэсвэржилт үүссэний улмаас бие үр дүнтэй ашиглаж чаддаггүй

·        Жирэмсэн үеийн ЧШ: Зөвхөн жирэмсэн үед цусан дахь глюкозын хэмжээ ихэсдэг бөгөөд ихэвчлэн хүүхэд төрсний дараа хэвэндээ ордог

·        Чихрийн шижингийн урьдал: Цусан дахь глюкозын хэмжээ хэвийнээс их хэдий ч, ЧХ хэв шинж 2 гэх онош тавихад хангалттай их байдаггүй

 

Эх сурвалж:

·        https://www.who.int/news-room/fact-sheets/detail/diabetes#:~:text=Overview,hormone%20that%20regulates%20blood%20glucose.

·        https://www.mayoclinic.org/diseases-conditions/diabetes/symptoms-causes/syc-20371444

·        https://www.cdc.gov/diabetes/basics/diabetes.html

·        https://my.clevelandclinic.org/health/diseases/7104-diabetes

Бидний тухай Үйлчилгээний нөхцөл Нууцлалын бодлого Мэдээллийн аюулгүй байдал
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ©2025 он