НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1 Энэхүү нууцлалын журам нь И Клиник аппликэйшн болон www.eclinic.mn веб хуудсаар дамжуулан Үйлчлүүлэгчийн мэдээллийг бүртгэх, ашиглах, дамжуулах, хадгалах, хамгаалах үйл ажиллагааг зохицуулсан баримт бичиг юм.
1.2 Энэхүү нууцлалын журам нь И Клиник платформын Үйлчилгээний нөхцөлийн нэг хэсэг бөгөөд та зөвшөөрснөөр уг журамд заасны дагуу мэдээлэл цуглуулах, хадгалах, ашиглах, дамжуулах эрхийг И Клиник ХХК-д олгох болон нууцлалын бодлогод заасны дагуу ашиглах үүрэг хүлээхийг зөвшөөрсөнд тооцно.
1.3 И Клиник платформ нь Үйлчлүүлэгчийн хувь хүний болон эрүүл мэндийн мэдээллийг Олон улсын ISO/IEC 27001:2013, Монгол улсын “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай”, “Эрүүл мэндийн тухай хууль”, “Эрүүл мэндийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, Хадгалах, аюулгүй байдлыг хангах журам” зэрэг Монгол улсад мөрдөгдөж буй хуулиар хамгаална.
1.4 И Клиник платформ нь нууцлалын журамд тусгаснаас өөрөөр болон Монгол улсын хуульд зааснаас бусад ямар ч тохиолдолд Үйлчлүүлэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй. Энэхүү нууцлалын журмаар бид таны мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдлыг хангах үүргийг хүлээнэ.
ХОЁР. МЭДЭЭЛЛИЙГ БҮРТГЭХ
2.1 Та И Клиник платформд бүртгэл үүсгэх, нэвтрэх, ашиглах үед дараах мэдээллүүд хадгалагдана. Үүнд:
2.1.1 Ерөнхий мэдээлэл (таны овог, нэр, хүйс, төрсөн огноо, регистрийн дугаар)
2.1.2 Холбоо барих мэдээлэл (цахим шуудан, утасны дугаар)
2.1.3 Платформоор дамжуулан авсан үйлчилгээний мэдээлэл
2.1.4 Таны бидэнд сайн дураар өгч болох бусад мэдээлэл (бидэнд имэйл эсвэл захидлаар дамжуулан хуваалцаж болох мэдээлэл)
2.2 И Клиник платформыг ашиглах явцад танаас цуглуулсан хувь хүний нууцад хамааралтай мэдээлэлд дараах мэдээллүүд хамаарна. Үүнд:
2.2.1 Нууц үг
2.2.2 Хууль тогтоох байгууллагаас гаргасан мэдээлэл
2.3 www.eclinic.mn вебсайт нь түр зуурын веб хөтөчийн cookie-г ашиглан Үйлчлүүлэгчийн зарим үйл явцыг бүртгэж, Үйлчлүүлэгчид зар сурталчилгааны мэдээлэл өгөх эсвэл оновчтой үйлчилгээ санал болгодог. Сookie-д Үйлчлүүлэгчийн хувийн мэдээлэл хадгалагдахгүй. Та хүсвэл интернет хөтөч дээрээ cookie-г идэвхгүй болгон тохируулж болно.
ГУРАВ. ПЛАТФОРМЫГ АШИГЛАХ
3.1 Нэвтрэх эрх, нууц үгийг бусдад мэдэгдэх, дамжуулан ашиглуулахыг хориглоно.
3.2 И Клиник платформын системийн зохицуулагчид таны нууц үгийг мэдэх боломжгүй бөгөөд хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хэрэглэгч өөрөө хамгаалах үүрэг хүлээнэ.
3.3 Үйлчилгээ авч дууссан тохиолдолд вебсайт болон аппликейшнаас гарах үйлдлийг заавал хийнэ.
3.4 Үйлчлүүлэгч нууц үгийг алдсанаас үүдэн гарах эрсдэл, хохирлыг И Клиник хариуцахгүй. Хэрэв таны бүртгэлийг зөвшөөрөлгүйгээр хэн нэгэн ашиглаж байна гэж үзвэл нэн даруй security@eclinic.mn имэйлээр мэдэгдэнэ үү.
3.5 Үйлчлүүлэгчийн зөвшөөрлөөр өөрийн эрүүл мэндийн мэдээллийг эмчтэй хуваалцах боломжийг бүрдүүлнэ.
ДӨРӨВ. МЭДЭЭЛЭЛ ХАДГАЛАХ
4.1 И Клиник платформ нь АНУ-ын төрийн мэдээллийн системд тавигддаг мэдээллийн аюулгүй байдлын стандарт болох NIST 800–53 аюулгүй байдлын стандартыг хангасан үүлэн технологийн дэд бүтцийг ашигладаг бөгөөд таны хувийн мэдээлэл ОУ-ын Tier II түвшний стандарт бүхий дата төвд цахим хэлбэрээр хадгалагдана.
ТАВ НУУЦЛАЛЫН ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРОХ
5.1 Энэхүү нууцлалын журмыг хэдийд ч, урьдчилан мэдэгдэх болон мэдэгдэхгүйгээр шинэчлэх боломжтой. Нууцлалын журамд өөрчлөлт орох тухай бүрд И Клиник ХХК нь вебсайт, аппликэйшн болон Үйлчлүүлэгчийн бүртгэлтэй имэйл хаягаар илгээнэ. Үйлчилгээг үргэлжлүүлэн ашигласаар байх тохиолдолд өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
5.2 Хэрэв та уг журмын нөхцлийн аливаа өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй, цаашид үйлчилгээ ашиглахаас татгалзвал support@eclinic.mn хаягаар холбогдож бүртгэлээ цуцлуулах боломжтой.