Үйлчилгээний нөхцөл
Сүүлд шинэчилсэн огноо: 2019 оны 03-р сарын 25
Энэхүү Нууцлалын Бодлого нь “И Клиник” ХХК (цаашид “Компани” гэж нэрлэх) Таны хувийн мэдээллийг хэрхэн бүртгэн авах, ашиглах, дамжуулах, хадгалахыг зохицуулсан баримт бичиг юм.
Компани нь www.eclinic.mn вэб болон мобайл аппликэйшн (хамтад нь “Үйлчилгээ” гэж нэрлэх)-д бүртгүүлсэн бүх хэрэглэгчдийн хувийн нууцлалыг энэхүү баримт бичигт зааснаар хадгалж, хамгаална.
Компани нь энэхүү нууцлалын бодлогод тусгасанаас өөрөөр болон Монгол улсын хуульд зааснаас бусад ямар ч тохиолдолд хэрэглэгчийн аливаа мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй. Үйлчилгээг авч байгаа бол Таныг уг нууцлалын бодлогыг зөвшөөрсөн гэж үзнэ.
01
Мэдээлэл бүртгэн авах
- Хэрэглэгч өөрөө өгөх мэдээлэл: Бид Таныг системд бүртгүүлэх үед болон системийг ашиглах явцад хийж буй үйлдэл бүрийн түүхийг хадгалах байдлаар Таны мэдээллийг авна.
- Бусад эх сурвалжаас авах мэдээлэл: Бид бусад эх сурвалжаас мэдээлэл авч, системээр дамжуулан авсан мэдээлэлдээ нэгтгэн оруулж болно.
- Автоматаар авах мэдээлэл: Таныг системд нэвтрэх, ашиглах үед бид дараах мэдээллийг автоматаар авна. Үүнд:
- Хувийн мэдээлэл (анкетын дагуу оруулсан мэдээллүүд)
- Шинжилгээний мэдээллүүд
- Оношлогоо, эмчилгээний мэдээлэл
- Нэвтрэх нэр, нууц үг
- Хандсан төхөөрөмжийн мэдээлэл
- Күүки ба ижил төстэй хянах технологиуд
02
Мэдээлэл ашиглах
- Бид таны мэдээллийг дараах байдлаар ашиглаж болно. Үүнд:
- Системийн үйлчилгээг сайжруулах, өргөжүүлэх, хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэх;
- Систем дэх таны дансыг удирдах, техникийн мэдэгдэл, шинэчлэлт, аюулгүй байдлын анхааруулга, дэмжлэг болон удирдлагын мэдээ илгээхэд;
- Маргаан шийдвэрлэх, хураамж төлбөр авах, техникийн асуудлуудыг шийдэхэд;
- Хориотой байж болзошгүй эсхүл хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, Үйлчилгээний нөхцлийг мөрдүүлэхэд;
- Компанийн өмнөөс мессеж, имэйлээр маркетингийн болон сурталчилгааны санал явуулахад;
- Таны хэрэгцээ, санал хүсэлтийг хүлээн авах, илүү сайн үйлчилгээ үзүүлэхийн тулд таны хувийн мэдээлийг бусдаас олж авсан мэдээлэлтэй холбох буюу нэгтгэхэд;
03
Мэдээлэл боловсруулах, дамжуулах
- Та системд хандсан, нэвтэрсэн, ашигласан эсхүл бусад хэлбэрээр бидэнд мэдээлэл өгснөөрөө Таны мэдээллийг шилжүүлэхийг зөвшөөрч байгаа болно.
- Компани таны мэдээллийг боловсруулах бөгөөд таны мэдээллийг Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу системийг хөгжүүлэгч компанид дамжуулж болно. Түүнчлэн бид таны мэдээллийг дараах тохиолдлуудад Компанитай хамтран ажиллах гэрээтэй бусад этгээдэд дамжуулж болно. Үүнд:
- Компанийн өмнөөс маркетингийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээ үзүүлэгчдэд;
- Төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрийг биелүүлэх эсхүл хуулийн дагуу мөрдөн шалгалт хийхэд оролцох зэрэг зорилгоор шилжүүлж болно.
- Компани хууль, эрх зүйн үүргээ биелүүлэхийн тулд таны мэдээллийг задлах эсхүл хуваалцах үүрэг хүлээсэн бол.
- Компани нь хэрэглэгчээ таних, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тэмцэх үйл ажиллагаанд хяналт тавихад дэмжин ажилладаг гуравдагч этгээдэд шилжүүлж болно.
- Бид нэгдмэл сонирхолтой компани эсхүл нэгдмэл сонирхолтой бус гуравдагч этгээдүүдтэй Таны мэдээллийг өөр мэдээллүүдтэй нэгтгэн бүлэглэсэн хэлбэрээр эсхүл таныг танихад ашиглах боломжгүй, эзэн нь тодорхойгүй байдлаар шилжүүлж болно.
04
Аюулгүй байдал
- Бид таны хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хамгаалахын тулд аюулгүй байдлын зохих үйл ажиллагаа, дотоод журмыг хэрэгжүүлдэг. Мөн таны мэдээллийг биет, техникийн болон мэдээллийн удирдлагын бодлогын дагуу аюулгүй байдлын арга хэмжээг хэрэгжүүлэх замаар хамгаалдаг.
05
Мэдээлэлд нэвтрэх
- Та өөрийн хувийн мэдээллийг биднээс авах эрхтэй. Түүнчлэн Та компанитай хамтран ажиллаж буй (эмнэлэгт, эмч, сувилагч гэх мэт) гуравдагч этгээдээс үйлчилгээ авч буй тохиолдолд өөрийн мэдээллийг харах, нэвтрэх зөвшөөрлийг зөвхөн Та өгөх эрхтэй. Үүнээс үүдэн гарсан асуудлыг компани хариуцахгүй болно.