Харшил гэж юу вэ?
Гадаад орчинд байгаа харшилтөрүүлэгчид хүний бие хариу урвал үзүүлэхийг харшил гэдэг. Эдгээр харшил төрүүлэгч нь ихэнх хүмүүст аюулгүй байдаг ч, харшилтай хүмүүсийн дархлааны тогтолцоог хэт идэвхжүүлдэг. Харшилтөрүүлэгч хүний биед нэвтэрсний дараа дархлааны эсээс IgE хэмээх эсрэг бие ялгарч, өөр дархлааны эстэй холбогдох боломжийг бүрдүүлдэг. Үүний үр дүнд гистамин хэмээх бодис ялгарч, харшлын шинж тэмдгүүд илэрдэг байна. Харшил нь хүний биед харшлын ринит, уушгины багтраа, атопийн дерматит зэрэг өвчнөөр илэрч болдог.
Харшлын үед ямар шинж тэмдэг гардаг вэ?
Харшилтөрүүлэгчийн чанар болон биед хэрхэн нэвтэрч орсноос хамаарч амьсгалын зам, арьс болон хоол боловсруулах замын шинж тэмдгээр илэрч болдог. Зарим тохиолдолд харшлын хариу урвал хүний амь насанд аюултай байдлаар илэрдэг.
Амьсгалах болон юм ярихад бэрхшээлтэй болох, багтрах, хэл уруул хоолой нүүр хавагнах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай.
Хамгийн түгээмэл харшилтөрүүлэгчид юу багтдаг вэ?
Хоол хүнс:
Амьсгалын замын:
Эм:
Бусад:
Харшлын үед ямар арга хэмжээ авах вэ?
Харшилтөрүүлэгчээсээ зайлсхийх нь хамгийн чухал авах арга хэмжээ тул юунаас харшилж байгаагаа олж тогтоох шаардлагатай.
Харшлын үед ялгардаг антигистамин хэмээх бодисын эсрэг антигистамин эмүүд нь харшлын шинж тэмдгийг бууруулдаг. Мөн нүд улайх, хамар битүүрэх зэрэг шинжүүдэд нүдний дусаалга, хамрын цацлага хэрэглэж болно.
Шаардлагатай тохиолдолд дархлааны эмчилгээ хийж болдог бөгөөд эмчийн зааварчилгааны дагуу хийнэ.
Эх сурвалж: