Эмч Байгууллага Шинжилгээний хариу
Бидний тухай Нууцлалын бодлого
Нүүр Эмчийн нийтлэл

Ургамлын харшил

1 151
И Клиник 2 жилийн өмнө

Ургамлын харшил нь ханиад төст шинж тэмдгээр илэрдэг. Харин халдварын гаралтай биш, гадны харшилтөрүүлэгчийн эсрэг харшлын урвал явагддаг.

 

Ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?

  • Хамар битүүрэх
  • Шингэн нус гоожих
  • Найтаах
  • Ханиалгах
  • Хамар, тагнай, хоолой загатнах

 

Монголд ямар ургамлын харшил түгээмэл байдаг вэ?

Амьсгалын замын олон харшилтөрүүлэгч байдаг бөгөөд ургамлын, тэжээвэр амьтан, мөөгөнцөр, тоосны хачиг, жоом зэрэг олон шалтгаантай байж болдог.

Эмнэлэг болон лабораториуд түгээмэл илэрдэг харшилтөрүүлэгчдийг шинжилдэг бөгөөд ургамлын түгээмэл харшилтөрүүлэгчид хус, бургас, улиас, шарилж, лууль, хөх тариа, согоовор зэрэг багтдаг. Харшлын сорил тавиулж өөрийн өвөрмөц харшилтөрүүлэгчээ тодорхойлж түүнээс зайлсхийх нь сэдрэлээс урьдчилан сэргийлэхэд хамгийн чухал.

 

Ургамлын харшилтай хүмүүс ямар арга хэмжээ авах вэ?

  • Хамрын нүхний эргэн тойронд Вазелин түрхэх
  • Гадаа гарахдаа нарны шил зүүх
  • Гадаа гарсны дараа хувцсаа солих
  • Боломжтой бол гадаа гарахгүй байх
  • Цонх болон хаалгаа хаалттай байлгах
  • Тоосоо ойр ойрхон соруулах
  • Чийгтэй цэвэрлэгээ хийх
  • Агаар шүүгч хэрэглэх

 

Юу хийхээс зайлсхийвэл зохистой вэ?

  • Өвс хадах, өвсөн дээр алхах
  • Гадаа хэт удаан байх
  • Гэрт тайрсан цэцэг байлгах
  • Тамхи татах, дам тамхидалтад өртөх
  • Хувцсаа гадаа хатаах
  • Тэжээвэр амьтантай ойр байх

 

Антигистамин, хамрын цацлагууд болон даавар эмчилгээ хийж болох бөгөөд эмчилгээг эмчийн зааврын дагуу хийнэ.

 

 

Эх сурвалж:

https://www.mayoclinic.org/diseases-conditions/hay-fever/symptoms-causes/syc-20373039

https://www.nhs.uk/conditions/hay-fever/

https://acaai.org/allergies/allergic-conditions/hay-fever/

https://my.clevelandclinic.org/health/diseases/8622-allergic-rhinitis-hay-fever

https://www.webmd.com/allergies/hay-fever-allergy

Бидний тухай Үйлчилгээний нөхцөл Нууцлалын бодлого Мэдээллийн аюулгүй байдал
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ©2025 он