Хэт ягаан туяа гэж юу вэ?
Нар болон борлуулах төхөөрөмжөөс ялгардаг хэт ягаан туяа нь Д витамины нийлэгжилтэд оролцох зэрэг давуу талтай боловч хэт удаан өртөх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Нарны хэт ягаан туяаг долгионы уртаар нь UVA, UVB болон UVC гэж ангилдаг.
UVA туяа нь 315-400 нм урттай долгион бөгөөд арьсны илүү гүнд нэвтэрч чаддаг. Эсийн ДНХ-д шууд бусаар нөлөөлж, арьсан дээр үрчлээ болон хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг үүсгэдэг.
UVB туяа нь 280-315 нм урттай долгион бөгөөд арьсны өнгөц хэсэгт нөлөөлдөг. Арьсны эсийн ДНХ-д шууд нөлөөлж, нарны түлэгдэлт үүсгэх хамгийн том шалтгаан болдог. UVA болон UVB туяа нь арьсны хавдар үүсгэдэг.
Харин UVC туяа нь 280-100 нм урттай долгион бөгөөд ихэнх хувь нь дэлхийн озоны давхаргыг нэвтэрч чаддаггүй тул арьсанд үзүүлэх нөлөө нь бага байдаг.
Дэлхий дээр хүрч чаддаг нарны хэт ягаан туяаны ихэнх хэсэг буюу 95% нь UVA туяа байдаг.
Д витамины нийлэгжилтийг дэмжих зорилгоор ДЭМБ-ээс 7 хоногт 2-3 удаа 5-15 минут наранд байхыг зөвлөдөг.
Ямар хүмүүс хэт ягаан туяанд илүү өртөмхий байдаг вэ?
Өөрийгөө хэрхэн нарны хэт ягаан туяанаас хамгаалах вэ?
Нарны тосыг хэрхэн зөв түрхэх вэ?
Нарны тосон дахь найрлага нь нэг бол хэт ягаан туяаг өөртөө шингээж арьсны давхаргуудад хүрэхээс сэргийлдэг, нэг бол хэт ягаан туяаг ойлгодог.
Нарны тосыг зөв хэрэглэх нь түүний үр дүнг нэмэгдүүлдэг. Хүн болгон өдөр бүр наранд ил гарах биеийн бүх хэсэгтээ түрхэх шаардлагатай. Өдөр тутамдаа хэрэглэх нарны тосыг сонгохдоо SPF 15 болон түүнээс дээш, өдөржин гадаа байх үедээ SPF 30 болон түүнээс дээш UVA болон UVB туяанаас хамгаалах өргөн хүрээний нарны тос хэрэглэвэл зохистой. SPF гэдэг нь нарнаас хамгаалах фактор гэсэн утгатай бөгөөд нарны тос түрхээгүй байх үетэй харьцуулахад нарны тосны арьс улайхаас хамгаалах чадварыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл SPF 30 нарны тосыг түрхэх үед нарны тос түрхээгүй байх үеэс 30 дахин удаан арьсны улайлт үүснэ.
Нарны тосыг түрхэхдээ 2 цаг тутамд, усанд орж эсвэл хэт хөлөрсний дараа шууд дахин түрхэх нь маш чухал. Нэг удаа түрхэхдээ бүх биедээ ойролцоогоор 30 г нарны тосыг түрхэх шаардлагатай.
Газрын гадаргуунууд хэт ягаан туяаг ойлгож, хүчийг нь нэмэгдүүлдэг бөгөөд цас хэт ягаан туяаны үйлчлэлийг бараг 2 дахин нэмэгдүүлдэг. Мөн үүлтэй, бүрхэг өдөр ч хэт ягаан туяаны үйлчлэл их байдаг тул цаг агаар харгалзалгүй нарны тосыг түрхэх шаардлагатай.
Эх сурвалж: