Америк улсад жил бүр 3500 гаруй хүүхэд унтах үедээ шалтгаангүй нас бардаг гэсэн судалгаа байдаг бөгөөд унтах үеийн нас баралт нь 1 наснаас доош насны хүүхдийн нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг байдаг. Энэ үед ихэвчлэн шалтгаан тодорхойгүй эсвэл амьсгал бүтэж нас барсан тохиолдлууд байдаг.
Хүүхдийн аюулгүй унтахад юунд анхаарах ёстой вэ?
· Унтах үед хүүхдийг нуруугаар нь хэвтүүлж тавих
Хүүхдийг хажуугаар нь харуулж унтуулахаар өнхөрч доошоо харж хэвтэх эрсдэл нэмэгддэг
· Хатуу, тэгшхэн гадаргуутай оронд даавуун углаа хийх
Хүүхдийг хэвтээгүй байх үед оронд нь хонхор гардаггүй хатуу, тэгшхэн гадаргуутай матраас сонгох
· Нэг унтлагын өрөөнд тусдаа оронд унтах
Хүүхдийг дор хаяж 6 сар хүртэл нь нэг өрөөнд хамт унтах
· Өөрийн унтдаг орондоо хүүхдээ авч хамт унтахгүй байх
Хүүхэд 4 сараас доош настай үед хүүхэд эндэх эрсдэл 5-10 дахин, хүүхэд бага жинтэй эсвэл дутуу төрсөн үед 2-5 дахин нэмэгддэг
· Хүүхдийн орон дотор хөнжил, тоглоом, угж зэрэг юу ч байлгахгүй байх
Эдгээр зүйлс нь хүүхдийг боох, амьсгал бүтэх эрсдэлийг нэмэгдүүлдэг
· Хэт халуун хувцас өмсгөхгүй байх
Хүүхэд хөлрөх, арьс халууцаж улайх шинж илэрч байгаа эсэхийг анхаарах
· Хүүхдэд өмсдөг хөнжил өмсүүлэх
· Хүүхдийн нүүр болон толгой ил гарах хувцас өмсүүлэх
· Буйдан болон сандал дээр унтуулахгүй байх
Хүүхэд өөрийн орноосоо өөр газар унтсан тохиолдолд нэн даруй өөрийн ор луу нь зөөж унтуулах
· Хүүхдийн унтах орчинд тамхи, электрон тамхи татахгүй байх
· Хүүхдийн орны дээр зураг өлгөхгүй байх
· Хүүхдийг өөрөө өнхөрч чаддаг болтол нь өлгийдөж унтуулж болно
Эх сурвалж:
· https://www.aap.org/en/patient-care/safe-sleep/#:~:text=Avoid%20sleep%20on%20a%20couch,if%20possible%2C%20and%20avoid%20smoking.
· https://www.aap.org/en/news-room/campaigns-and-toolkits/safe-sleep/
· https://safetosleep.nichd.nih.gov
· https://www.cdc.gov/mmwr/volumes/67/wr/mm6701e1.htm?s_cid=mm6701e1_w
· https://raisingchildren.net.au/babies/sleep/sleep-safety/safe-sleeping-tips