Хүүхдийн хараа
Хараа нь таван мэдрэхүйн нэг бөгөөд хүүхдийн өсөлт хөгжилтөд чухал үүрэгтэй байдаг. Хүүхдэд харааны зовуурь илрэхээс өмнө нүдний эмчид тогтмол үзүүлснээр нүдний олон эмгэгийг эрт оношилж, эмчлэх боломжтой байдаг. Дэлхий даяар 19 сая хүүхэд харааны эмгэгтэй байдаг бөгөөд эдгээр эмгэгүүдийн 80%-г эрт оношилсноор эмчлэх боломжтой байдаг.
Хүүхдийн харааг хэзээ шалгуулах хэрэгтэй вэ?
Хүүхэд дөнгөж төрсний дараах 72 цагт эмч хамгийн эхний нүдний үзлэгийг үздэг. Үүнээс хойш нүдний зовууриуд илэрсэн ч, илрээгүй ч эхний 6 сард нүдний эмчид үзүүлэхийг зөвлөдөг. Эмч хүүхдийн ойрын хараа, холын хараа, астигматизм, нүдний хөдөлгөөн болон нүдний тэгш хэмийг шалгадаг.
Хүүхдийн нүдний эмгэгийн ямар зовууриуд илэрдэг вэ?
· Нүднээс их хэмжээний нулимс гарах
· Зовхины арьс улайх, тавших
· Тогтмол нүд эргэлдэх
· Гэрэлд хэт мэдрэг байх
· Хүүхэн харааны өнгө цайх
· Хоёр нүд өөр чиглэлд харах
· Толгой өвдөх, нүд ядрах
· Уншихад хүндрэлтэй байх
· Толгой нэг тийшээ гилжийх
Хүүхдийнхээ харааг хамгаалахын тулд юу хийх хэрэгтэй вэ?
· Жирэмсэн болон төрсний дараах үедээ зөв хооллох
· С витамин, Е витамин, цайр, омега-3 болон лутейн зэрэг антиоксидант болон шим тэжээлүүд агуулсан жимс, ногоо, самар, загасны мах зэргийг түлхүү хэрэглэх
· Насанд тохирсон, харааны хөгжлийг дэмжих тоглоомоор тоглуулах
· Гадаа гарах үедээ хэт ягаан туяанаас хамгаалах нарны шил зүүлгэх
· Спорт тоглох үед хамгаалалтын шил зүүлгэх
· Нүдний эмчид тогтмол үзүүлэх
Эх сурвалж:
· https://www.aao.org/eye-health/tips-prevention/tips-children-eyes-vision
· https://www.aoa.org/healthy-eyes/eye-health-for-life/infant-vision?sso=y
· https://www.webmd.com/eye-health/protecting-child-eye-sight