Дархлаажуулалт гэдэг жил бүр дунджаар 3.5-5 сая хүний амь насыг авардаг анагаах ухааны томоохон ололт амжилт юм.
“Дархлаажуулалтын үндэсний товлол” гэж улс орны хэмжээнд заавал хийх дархлаажуулалтад хамрагдах хүүхдийн нас, цаг хугацааны товыг хэлнэ. Манай улсад заавал хийх дархлаажуулалтыг хүн амд үнэ төлбөргүй хийдэг ба 10 гаруй өвчнөөс сэргийлэх 6 төрлийн вакцин хийдэг. Үүнд:
· Сүрьеэ
· Халдварт саа
· Гепатит В
· Сахуу
· Хөхүүл ханиад
· Татран
· Хемопелиус инфлюенза
· Улаанбурхан
· Гахай хавдар
· Улаанууд
Дархлаажуулалтад бүрэн хамрагдсанаар дээрх урьдчилан сэргийлэх боломжтой халдварт өвчнүүдээс сэргийлэх боломжтой болдог. Вакцины үр дүнд дэлхий даяар цагаан цэцэг өвчин устаж үгүй болж, халдварт саа өвчний тохиолдол 99%-аар буурч, нярайн татран өвчний тохиолдол 94%-аар буурсан байна.
Вакцинд гаж нөлөө байгаа юу?
Ямар ч вакцин гаж нөлөө үүсгэж болох бөгөөд эдгээрийн ихэнх нь хөнгөн бөгөөд 1-3 хоногийн дараа арилдаг. Үүнд: халуурах, хатгасан газар өвдөх, улайх, загатнах, хавдах зэрэг ордог.
Зарим хүмүүс вакциныг аутизм болон бусад өөр өвчлөл үүсгэх эрсдэлтэй гэж айсны улмаас хүүхдэдээ вакцин хийхээс татгалздаг. Сүүлийн үеийн маш олон судалгааны үр дүнгээр вакцин хийлгэснээр аутизм үүсэхгүй гэдэг дүгнэлтэд хүрч байгаа бөгөөд вакцин хийлгэхгүй байх эрсдэл нь хийлгэх эрсдэлээс илүү өндөр болохыг харуулж байна.
Эх сурвалж:
· https://www.moh.gov.mn/news/5223