Үтрээний ялгарал нь бага хэмжээтэй, тунгалаг, эсвэл сүүн цагаан, хурц үнэргүй байдаг. Гэхдээ сарын тэмдгийн мөчлөгийн туршид өөрчлөгдөнө. Жирэмсний үед үтрээний ялгарал нэмэгдэх бөгөөд хэмжээ нь харилцан адилгүй байж болно.
Жирэмсний хамгийн анхны шинж тэмдгийн нэг нь үтрээний шүүрэл ялгаралт ихэсэх бөгөөд энэ нь жирэмсний туршид үргэлжилдэг.
Жирэмсэн үеийн умайн хүзүүний өөрчлөлт нь мөн үтрээний шүүрэл ялгаралтанд нөлөөлдөг. Умайн хүзүүний болон үтрээний хана зөөлрөхийн хэрээр бие махбодийг халдвараас сэргийлэхийн тулд үтрээний шүүрэл ялгарал ихэсдэг. Мөн хүүхдийн толгой жирэмсний төгсгөлд умайн хүзүүнд даралт үүсгэсэнээр, энэ нь үтрээний шүүрэл ялгаралтыг ихэсхэд хүргэдэг.
Эмчид хэзээ хандах вэ?
Хэвийн бус үтрээний ялгаралын шинж тэмдэг: шар, ногоон эсвэл саарал өнгөтэй, хурц, муухай үнэр, бэлэг эрхтэн
улайх, загатнах, хавдах нь үрэвслийн шинж байх боломжтой. Жирэмсний үед мөөгөнцрийн халдвар түгээмэл тохиолддог.