Эмч Байгууллага Шинжилгээний хариу
Бидний тухай Нууцлалын бодлого
Нүүр Эмчийн нийтлэл

Вакцины тухай түгээмэл асуулт хариултууд

0 102
И Клиник 2 жилийн өмнө

1.     Вакцин аюулгүй юу?

Ямар нэг вакциныг хэрэглээнд оруулахаас өмнө маш олон туршилтад хамруулж, зах зээлд гарснаас хойш ямар нэг гаж нөлөө илэрч байгаа эсэхийг судлаач нар тогтмол хянаж байдаг. Ихэнх вакцины гаж нөлөө нь хөнгөн байдаг, тарьсан хэсэгт хөндүүрлэх, бага зэрэг халуурах гэх мэт. Үүнээс ноцтой гаж нөлөө илрэх үед нэн даруй судалж шинжилдэг.

2.     Вакцин хийлгэх үед байгалийн дархлаанаас илүү дархлаа тогтдог уу?

Вакцинууд дархлааны тогтолцоотой харилцаж, халдвар авах үеийнхтэй ижил төстэй дархлааны хариу урвал үүсгэдэг. Ингэхдээ өвчнийг үүсгэж, түүний хүндрэлүүдийг үүсгэдэггүй онцлогтой.

3.     Вакцины түгээмэл тохиолддог гаж нөлөөнд юу юу багтдаг вэ?

Ямар ч эмийн адилаар вакцин гаж нөлөө үүсгэх боломжтой. Эдгээрийн ихэнх нь хөнгөн бөгөөд тарилга хийлгэсэн газар өвдөх, бага зэрэг халуурах гэх мэт байдаг. хөнгөн гаж нөлөөнүүд ихэвчлэн хэдэн хоног үргэлжилдэг бөгөөд эмчлэгдэх боломжтой байдаг.

4.     Хүүхдэд нэг дор олон вакцин хийж болдог уу?

Нэг дор нэгээс олон тооны вакцин хийх нь хүүхдийн дархлааны тогтолцоонд сөргөөр нөлөөлдөггүй гэдгийг судалгаагаар баталсан. Хүүхдүүд өдөр бүр дархлааны хариу урвалыг өдөөх хэдэн зуун гаднын биеттэй харьцаж байдаг. Нэг дор олон вакцин хийлгэх нь эмнэлэгт очих тоог багасгах ач холбогдолтой.

5.     Би вакцин хийлгэж томуугаас урьдчилан сэргийлэх шаардлагатай юу?

Томуу нь жил бүр 300000-500000 хүний нас баралтад хүргэдэг ноцтой өвчин бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд, настай хүмүүс, архаг хууч өвчтэй хүмүүс илүү хүндээр өвдөх, нас барах эрсдэлтэй. Улирлын томуугийн вакцин нь тухайн улиралд хамгийн түгээмэл тархалттай байгаа томуугийн 3 омгоос хамгаалдаг.

6.     Вакцинд ямар нөөшлөгч бодис ордог вэ?

Тиомерсал гэх органик бодисыг зарим вакцинд нөөшлөгч бодис болгон нэмдэг бөгөөд эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөөтэй гэсэн нотолгоо байхгүй.

7.     Вакцин аутизм үүсгэдэг үү?

1998 онд улаанууд, гахай хавдар, улаан бурханы (УГУ) вакцин аутизм үүсгэж болзошгүй гэсэн судалгаа нийтлэгдэж байсан бөгөөд энэ нь олон алдаатай судалгаа болох нь сүүлд батлагдсан. Гэсэн хэдий ч, энэ судалгаа нийтлэгдсэний улмаас вакцин хийлгэх тоо буурч, эдгээр өвчнүүдийн тархалт нэмэгдэхэд хүргэхэд олон нийтийн айдас үүсгэж байсан.

8.     Хүүхдээ өвдсөн үед вакцин хийлгэж болох уу?

Ханиад, чих өвдөх, бага зэрэг халуурах, суулгах гэх зэрэг хөнгөн өвчний үед вакцин хийлгэх боломжтой байдаг тул хүүхдийнхээ эмчтэйгээ ярилцаарай.

9.     Яагаад товлолын дагуу вакциныг хийдэг вэ?

Таны хүүхдэд вакцин хамгийн нэн шаардлагатай байгаа үед вакцин хийдэг бөгөөд энэ үедээ хийлгэхгүй байснаар хүүхэд тань тухайн өвчний эсрэг хамгаалалтгүй болдог. Жишээлбэл сүрьеэ болон хемофилюс инфлюенза В өвчнүүд нь ихэвчлэн хүүхдийн амьдралын эхний 2 жилд тохиолддог.


Эх сурвалж:

·      https://www.who.int/mongolia/health-topics/vaccines/faq

·      https://www.cdc.gov/vaccines/parents/FAQs.html

Бидний тухай Үйлчилгээний нөхцөл Нууцлалын бодлого Мэдээллийн аюулгүй байдал
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ©2026 он