Эмч Байгууллага Шинжилгээний хариу
Бидний тухай Нууцлалын бодлого
Нүүр Эмчийн нийтлэл

Хүүхдэдээ вакцин хийлгэх үеийн зөвлөмжүүд

1 139
И Клиник 2 жилийн өмнө

Хүүхдийнхээ вакциныг хийлгэхдээ юу бэлдэх вэ?

1. Хүүхдийнхээ “Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр” буюу “ягаан дэвтэр”

2. Амархан тайлагдах хувцас өмсүүлэх

3. Хүүхдийнхээ дуртай тоглоом, хөнжил, ном зэргийг бэлдэх

4. Өвдөлт мэдрэгдэх бөгөөд энэ нь удаан үргэлжлэхгүй гэдгийг хүүхдэдээ тайвнаар тайлбарлах

5. Өөрөө тайван байснаар хүүхэд тайван байна

Вакцин хийлгэх үеийн зөвлөмжүүд

1. Чихэрлэг зүйл амтлах үед өвдөлтийн хариу урвалыг бууруулдаг тул вакцин хийлгэхээс 1-2 минутын өмнө чихэртэй уусмал өгөх

2. Хөхүүлэх үед хүүхэд тайвширдаг бөгөөд хөхний сүүнд чихэр агуулагддаг тул боломжтой бол хүүхдээ хөхүүлэх

3. Хүүхдээ саатуулж дуу дуулах, үлгэр ярих, тоглох

4. Том хүүхдийг гүнзгий амьсгаа авах, өөрийгөө саатуулахад туслах

5. Вакцин хийх үед хүүхдээ тэвэрснээр айлгахгүйгээр гар, хөлийг нь хөдөлгөхөөс сэргийлнэ

Вакцин хийлгэсний дараа юунд анхаарах вэ?

Вакцин хийлгэснийхээ дараа хүүхэд тань бага зэрэг уйлж, уцаарлах нь хэвийн. Тарьсан хэсэг газар улайж, хавдаж болох бөгөөд энэ нь 2-3 хоногийн дараагаас арилна. Заримдаа халуурах бөгөөд энэ үед дараах арга хэмжээг аваарай:

· Хэт зузаан хувцаслах, хөнжил нөмрүүлэхгүй байх

· Хангалттай хэмжээний ус уулгах

· Эмчийн заавраар халуун буулгах лаа хэрэглэх

Эх сурвалж: · https://www.cdc.gov/vaccines-children/before-during-after-shots/less-stress.html · https://www.nhs.uk/vaccinations/vaccination-tips-for-parents/ · https://www.cdc.gov/vaccines-children/before-during-after-shots/how-to-hold-your-child.html

Бидний тухай Үйлчилгээний нөхцөл Нууцлалын бодлого Мэдээллийн аюулгүй байдал
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ©2026 он