БЗДХ нь ихэвчлэн хамгаалалтгүй бэлгийн харилцаагаар дамждаг бөгөөд заримдаа жирэмслэлт, хүүхэд төрөх болон хөхүүлэх, цус цусан бүтээгдэхүүнээр дамждаг.
БЗДХ нь эрүүл мэндэд маш ихээр нөлөөлдөг. Хэрвээ эмчлэгдээгүй тохиолдолд мэдрэл, зүрх судасны эмгэг, үргүйдэл, умайн гадуурх жирэмслэлт, амьгүй төрөлт, ХДХВ-ын эрсдэл нэмэгдэх зэрэг олон хүндрэлүүдийг дагуулдаг. Мөн ялгаварлан гадуурхалт, гэр бүлийн хүчирхийлэл зэрэгтэй хамааралтай бөгөөд амьдралын чанарт нөлөөлдөг.
Дэлхий даяар өдөр бүр 15-49 насны хүмүүст 1 сая гаруй БЗДХ дамждаг бөгөөд эдгээрийн ихэнх нь ямар нэгэн шинж тэмдэггүй байдаг. 30 гаруй төрлийн нян, вирус, шимэгч нь бэлгийн замаар дамждаг. Эдгээрээс дараах 8 халдварууд хамгийн түгээмэл тархалттай байдаг:
· Тэмбүү
· Заг хүйтэн
· Хламид
· Трихомониаз
· Гепатит В
· Герпес вирус
· ХДХВ
· Хүний папиллома вирус
Ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?
Ямар төрлийн БЗДХ гэдгээс хамааран янз бүр байдаг ч, ихэнхдээ ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй. Шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өвөрмөц бус дараах шинж тэмдгүүд илэрдэг:
· Бэлэг эрхтэн, ам, шулуун гэдэс орчимд шарх, гүвдрүү, үү гарах
· Бэлэг эрхтэн орчим хавагнах, загатнах
· Бэлэг эрхтнээс хэвийн бус ялгадас гарах
· Сарын тэмдэгтэй холбоогүйгээр үтрээнээс цус гарах
· Бэлгийн харьцаанд орох үед өвдөх
· Шээх үед өвдөх, ойр ойрхон шээх
· Биеэр тууралт гарах
· Турах
· Суулгах
· Шөнө хөлрөх
· Үе мөч, булчингаар өвдөх, халуурах
· Арьс, нүд шарлах
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
· Бэлгийн харьцаанаас татгалзах нь БЗДХ-с сэргийлэх хамгийн үр дүнтэй арга.
· Зөв ашиглах үед бэлгэвч нь БЗДХ-аас маш үр дүнтэй хамгаална.
· Эрсдэлтэй бэлгийн зан үйлээс татгалзах
· Бэлгийн харьцаанд орохын өмнө согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхгүй байх
· Гепатит В болон Хүний папиллома вирусын эсрэг вакцинд хамрагдах нь аюулгүй бөгөөд үр дүнтэй
· БЗДХ-ын шинжилгээнд тогтмол хамрагдах
Хэрхэн оношлох вэ?
БЗДХ нь ихэвчлэн шинж тэмдэггүй ба шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өвөрмөц бус байдаг учраас зөв оношлох нь маш чухал. Эмч нар 1 жил тутамд БЗДХ-ын шинжилгээ хийлгэхийг зөвлөдөг ба эрсдэлтэй бэлгийн зан үйлтэй үед 3-6 сар тутамд хийлгэхийг зөвлөдөг. Хэрвээ БЗДХ халдвар илэрсэн тохиолдолд бэлгийн хамтрагчаа шинжилгээнд хамруулан хамт эмчлүүлэх нь үр дүнтэй.
Эх сурвалж: · https://www.who.int/news-room/fact-sheets/detail/sexually-transmitted-infections-(stis) · https://www.cdc.gov/sti/index.html · https://my.clevelandclinic.org/health/diseases/9138-sexually-transmitted-diseases--infections-stds--stis · https://www.nhs.uk/conditions/sexually-transmitted-infections-stis/