Хүний папиллома вирус (HPV) нь маш түгээмэл илэрдэг бүлэг вирусыг хэлдэг бөгөөд нийт хүмүүсийн 85% нь амьдралынхаа туршид вирусын халдвар авдаг. Ихэнх HPV халдвар ямар нэг шинж тэмдэггүй, өөрөө аяндаа эдгэрдэг боловч заримдаа бэлгийн үү, хавдрын урьдал, умайн хүзүү болон бэлэг эрхтний хавдар үүсэж болдог.
HPV хэрхэн халдварладаг вэ?
HPV маш амархан халдварладаг бөгөөд ам, залгиур, бэлэг эрхтэн орчимд үүсдэг. Бүх Бүх төрлийн бэлгийн замаар дамждаг бөгөөд дараах үеүдэд халдвар авах боломжтой:
· Бэлэг эрхтэн орчмын арьсаар хүрэлцэх
· Үтрээний, аман болон шулуун гэдэсний бэлгийн харьцаа
· Бэлгийн харьцааны хэрэгсэл дамжуулах, хуваалцах
Ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?
Ихэнх тохиолдолд ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй бөгөөд халдвар авснаа мэддэггүй. Харин заримдаа бэлгийн үү болон хавдар үүсэх боломжтой байдаг.
Дараах төрлийн хавдрууд үүсэх боломжтой байдаг:
· Умайн хүзүүний
· Шулуун гэдэсний
· Шодойн
· Үтрээний
· Бэлгийн уруулын
· Зарим төрлийн толгой, хүзүүний
Хэрхэн шинжлэх вэ?
25-64 насны эмэгтэйчүүд эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдсанаар умайн хүзүүний эсийн шинжилгээ хийж оношилдог.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
· Хамгаалалттай бэлгийн харьцаанд орсноор эрсдэл буурдаг боловч бэлэг эрхтний арьсыг бүтэн хамардаггүй тул бүрэн хамгаалахгүй
· HPV вакцин хийлгэснээр HPV үүсгэдэг хавдруудын 90%-аас хамгаалах боломжтой
Эх сурвалж: · https://www.cdc.gov/hpv/hcp/clinical-overview/index.html · https://www.nhs.uk/conditions/human-papilloma-virus-hpv/#:~:text=Human%20papillomavirus%20(HPV)%20is%20the,HPV%20affects%20the%20skin. · https://www.mayoclinic.org/diseases-conditions/hpv-infection/symptoms-causes/syc-20351596 · https://my.clevelandclinic.org/health/diseases/11901-hpv-human-papilloma-virus