Пребиотик гэж юу вэ?
Хүний хоол боловсруулах замд олон тооны хэвийн бичил биетнүүд оршдог бөгөөд эдгээр хэвийн бичил биетнүүдэд тэжээл болохуйц ихэвчлэн ислэг ихтэй хоол хүнсийг пребиотик гэдэг. Хүний хэвийн бичил орчны тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор пребиотикийг хэрэглэдэг. Бүхэл үр, гадил, ногоон хүнсний ногоо, саримс, шар буурцаг зэрэгт пребиотик агуулагддаг.
Пребиотик эрүүл мэндэд ямар нөлөөтэй вэ?
Дархлааны систем:
Пребиотик хэрэглэснээр дархлааны системд оролцдог хамгаалах бичил биетнүүдийн тоо олширдог. Мөн судалгаагаар ихсийг дамжиж ургийн дархлааны системийн хөгжилд нөлөөлдөг нь батлагдсан байна.
Мэдрэлийн систем:
Стрессийн үед ялгардаг даавруудыг тэнцвэржүүлэх, мөн ой санамж, анхаарал төвлөрөлт зэрэгт эергээр нөлөөлдөг байна.
Арьс:
Атопийн дерматит зэрэг харшилт арьсны өвчнүүдийн хүндийн зэргийг бууруулдаг байна. Мөн арьсны хоригийг сайжруулах нөлөөтэй байдаг.
Синбиотик гэж юу вэ?
Пробиотик болон пребиотикийн нийлмэл бэлдмэлийг синбиотик гэдэг бөгөөд хоол боловсруулах замын хэвийн бичил биетнүүдийн үйл ажиллагааг дэмждэг.
Синбиотикууд ямар давуу талтай вэ?
· Үрэвсэл бууруулах
· Цусан дахь өөх тосны хэмжээг бууруулах
· Жин барих
· Хавдрын эсрэг
· Атопийн дерматит өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх
· Архины бус шалтгаант элэг өөхлөх эмгэгийг эмчлэх
· Дархлааны үйл ажиллагааг дэмжих
· Мэс заслын дараах хүндрэл, үрэвслийг бууруулах
· Хоол боловсруулах замын эрүүл мэндийг дэмжих
· Танин мэдэхүйн эрүүл мэндийг дэмжих
Эх сурвалж: · https://prebioticassociation.org/global-prebiotics-week-2/ · https://pmc.ncbi.nlm.nih.gov/articles/PMC6463098/#:~:text=Prebiotic%20was%20described%20as%20“a,for%20more%20than%2015%20years. · https://www.mayoclinic.org/healthy-lifestyle/nutrition-and-healthy-eating/expert-answers/probiotics/faq-20058065