Бие дэх хэвийн бичил биетнүүд бидний тархинд нөлөөлдөг үү?
Амьтдын биед хэвийн бичил биетнүүд оршиж, шим тэжээл болон бодисын солилцоо, дархлааны тогтолцоонд маш чухал үүрэгтэй гэдгийг бид мэддэг. Харин сүүлийн үеийн судалгаануудаар хоол боловсруулах зам дахь хэвийн бичил биетнүүд нь мэдрэлийн тогтолцоонд нөлөөлж, зан төрхийг өөрчлөх, мэдрэлийн эмгэгүүдийн эхлэл болон хүндийн зэрэгт нөлөөлж болдгийг харуулжээ. Эдгээр бичил биетнүүд нь гэдэс болон тархийг холбодог вагус мэдрэлийн тусламжтайгаар, дархлааны тогтолцоонд нөлөөлөх, дааврын өөрчлөлт үүсгэх болон мэдрэл идэвхжүүлэгч бодис ялгаруулах зэрэг аргаар мэдрэлийн тогтолцоонд нөлөөлдөг байна.
Зан төрх болон зан байдалд хэрхэн нөлөөлдөг вэ?
Хулгана дээр хийсэн судалгаанууд дээр бичил биетэн агуулаагүй хулганууд стресст өртөх үед кортикостерон буюу өнчин тархинаас ялгардаг стрессийн даавар их хэмжээгээр ялгарч байв. Мөн нэмэлтээр пробиотик хэрэглэсэн хулгануудын түгших, сэтгэл гутрах шинжүүд болон сурах, ой тогтоох чадваруудад нөлөөлж байв. Хүн дээр хийсэн сүүлийн үеийн судалгаануудаас, пробиотик агуулсан сүү хэрэглэсэн хүмүүсийн сэтгэл хөдлөлөө удирдах чадварт нөлөөлдөг болохыг харуулсан. Сэтгэл түгшлийг бууруулах, шээсэн дэх кортизол буюу стрессийн даавар буурсан болохыг харуулав.
Нийгмийн харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ?
Хулгана дээр хийсэн судалгаагаар хэвийн бичил биетэнгүй хулгануудыг нийгмийн чадварууд буурдаг бөгөөд бусад хулганатай харьцах харьцаа нь илүү бага байв. Харин хэвийн бичил биетнийг нөхсөний дараа эдгээр нийгмийн зан үйлүүд нь сэргэж байсан.
Аутизм-төст шинж тэмдгүүд илэрсэн хулгануудын бичил биетний тэнцвэр алдагдсан байдаг бөгөөд хэвийн бичил биетнийг нөхсөний дараагаар зарим зан төрхийн өөрчлөлтүүд засагдаж байв.
Ийм учраас бие дэх хэвийн бичил биетний тэнцвэр алдагдаагүй байх нь мэдрэлийн эмгэгтэй хүмүүсийн эрүүл мэндийг сайжруулах, танин мэдэхүйн чадварыг нэмэгдүүлэх, стресст өртөх үеийн хариу үйлдлийг зохицуулах зэрэг нөлөө үзүүлдэг байж болзошгүй.
Эх сурвалж:
· https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC4442490/
· https://pubs.acs.org/doi/10.1021/acschemneuro.7b00373
· https://www.ox.ac.uk/news/2018-04-26-can-microbes-manipulate-our-minds