Антибиотик нь зөвхөн нянгийн гаралтай халдварын үед үр дүнтэй байдаг бөгөөд зарим халдварууд нянгаар үүсгэгдсэн хэдий ч, антибиотик хэрэглэхгүйгээр эдгэрэх боломжтой байдаг. Ханиад, томуу, бронхит, зарим чих болон синусын үрэвсэл зэрэг ихэнхдээ вирусээр үүсгэгддэг халдваруудын үед антибиотик үр дүнгүй.
Антибиотикийг дэлхий даяар хэт их хэрэглэсний улмаас антибиотикийн тэсвэржилт үүсэж, зарим төрлийн нянгуудад антибиотик үйлчлэхээ больдог. Америкийн Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төвийн (CDC) мэдээгээр антибиотик хэрэглэж буй хүмүүсийн 1/3 нь шаардлагагүй, эсвэл зохисгүй байдаг.
Вирусын гаралтай халдварын үед антибиотик хэрэглэх үед:
· Халдварыг эдгээхгүй
· Бусад хүмүүст халдвар тараахаас сэргийлэхгүй
· Биеийн байдлыг сайжруулахгүй
· Шаардлагагүй, аюултай гаж нөлөө илрэх боломжтой
· Антибиотикийн тэсвэржилтийг нэмэгдүүлнэ
Жирийн иргэд антибиотикийн тэсвэржилттэй хэрхэн тэмцэх вэ?
· Эмчээсээ антибиотик бичихийг шаардахгүй байх
· Гараа савантай усаар 20 секундийн турш тогтмол угааж халдвар тархахаас сэргийлэх
· Зөвлөгдсөн вакцинуудад бүрэн хамрагдах
· Антибиотикийг зөв хэрэглэх
Антибиотикийг хэрэглэх үед:
· Биеийн байдал сайжирсан ч, эмчийн зааврын дагуу дуустал уух
· Бусад хүмүүстэй эмээ хуваалцахгүй байх
· Дараа ууна гэж хадгалахгүй байх
· Өөр хүнд бичсэн эмийг уухгүй байх
Эх сурвалж: · https://www.cdc.gov/antibiotic-use/about/index.html · https://www.mayoclinic.org/healthy-lifestyle/consumer-health/in-depth/antibiotics/art-20045720