Жил бүрийн 12 сарын 1 өдрийг “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр” гэж тэмдэглэдэг.
· 2023 оны байдлаар дэлхий даяар дунджаар 39.9 сая хүн ХДХВ-ын халдвартай амьдарч байна.
· 2023 онд ойролцоогоор 630000 хүн ХДХВ халдвартай хамааралтайгаар нас барсан.
· 2023 онд ойролцоогоор 1.3 сая хүн ХДХВ халдвар авсан.
ХДХВ хэрхэн дамждаг вэ?
ХДХВ халдвартай хүний цус, хөхний сүү, үрийн шингэн, үтрээний шүүрэл зэргээр халдвар тархах боломжтой. Үнсэх, тэврэх, гар барих, ус хоолоо хуваалцах зэргээр халдвар дамжихгүй.
Ямар үед халдвар дамжих эрсдэл нэмэгддэг вэ?
· Бэлгэвчгүй бэлгийн харилцаанд орох
· Тэмбүү, герпес, хламид, заг хүйтэн, нянгийн вагиноз зэрэг бусад бэлгийн замаар дамжих халдвартай байх
· Архи, мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх
· Бохирдсон зүү ашиглах
· Эрсдэлтэй тарилга, цус сэлбэлт, эд шилжүүлэн суулгалт хийлгэх
· Мэс ажилбарын зүслэг, хатгалт бохирдох
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
· Үрийн шингэн, үтрээний шүүрэл болон цустай харьцахгүй байх (бэлгийн харилцаанд орохгүй байх)
· Бэлгийн харилцааны үед эрэгтэй эсвэл эмэгтэй бэлгэвчийг зөв хэрэглэх
· ХДХВ болон бусад БЗДХ-ын шинжилгээнд тогтмол хамрагдаж, эмчлүүлэх
· Зүү, тариурыг бусадтай хуваалцахгүй байх
· ХДХВ халдвараас сэргийлэх эмийг эмчийн заавраар хэрэглэх
Эх сурвалж:
· https://www.who.int/campaigns/world-aids-day/2024
· https://www.cdc.gov/world-aids-day/index.html
· https://www.who.int/news-room/fact-sheets/detail/hiv-aids
· https://worldaidsday.org