Эмч Байгууллага Шинжилгээний хариу
Бидний тухай Нууцлалын бодлого
Нүүр Эмчийн нийтлэл

Хэрхэн эрүүл аргаар жингээ хасах вэ?

1 842
И Клиник 1 жилийн өмнө

Орчин үед жин хасах олон төрлийн хоолны дэглэмүүд дэлгэрсэн боловч эдгээрээс бүх хүнд тохирдог, ижил үр дүн гардаг дэглэм гэж үгүй. Богино хугацаанд уургаар баялаг, нүүрс ус бага агуулсан дэглэм болон мацаг барих аргууд нь үр дүнтэй боловч хүндрэлүүд илэрч болох тул болгоомжтой хандах хэрэгтэй. Жин хасах үед сөрөг энергийн тэнцвэртэй байх буюу өдөрт идэх калорийн хэмжээ нь шатааж буй калорийн хэмжээнээс бага байх шаардлагатай.


Ямар дэглэмүүд үр дүнгүй байдаг вэ?

· Богино хугацаанд жин хасахыг амладаг

· Биеийн хөдөлгөөний зөвлөмж дутмаг

· Насан туршийн зорилго бус богино хугацааны өөрчлөлтөд анхаардаг

· Нэг нэр төрлийн хоол хүнсийг хэрэглэх эсвэл нэг хоолны бүлгийг хасдаг

· Насан туршдаа баримтлах боломжгүй

· Хангалттай шим тэжээл авч байгаа эсэх нь эргэлзээтэй

· Архаг хууч өвчтэй хүмүүст анхааруулга байхгүй

· Шинжлэх ухааны судалгаа дутмаг


Дэглэм барих үед ямар алдааг нийтлэг гаргадаг вэ?

· Өдөрт идэх калорийн хэмжээг огцом багасгах үед жин хасах нь тодорхой ч, биеийн бодисын солилцоо удааширдаг бөгөөд дэглэм барихаа болих үед идсэн калорио удаан шатааж, хассан жингээ эргүүлж нэмэх нь элбэг байдаг

· Өглөөний цайгаа алгасах үед өдрийн туршид өлссөнөөр хоолны дундуур амттан идэх, өдрийн хоолоо ихдүүлэх зэрэг явдал тохиолдож болно. Уураг, ислэгээр баялаг өглөөний цай идэх нь өдрийн турш өлсөх мэдрэмж бага төрөхөд нөлөөлнө

· Хоолны калорио тооцох үедээ амттан, зуушаа тооцохгүй байх

· Огт амттан, зууш идэхгүй байх – өдрийн турш бага багаар олон хооллож, уургаар баялаг зууш идсэнээр жингээ барихад нөлөөлдөг. Судалгаагаар самар иддэг хүмүүс иддэггүй хүмүүстэй харьцуулахад жин багатай байдаг

· Тослог бага агуулсан хүнсийг их хэмжээгээр идэх

· Калори тооцох үед уух зүйлсийг тооцохгүй байх

· Ус хангалттай уухгүй байх – шингэний дутагдалд орох үед бодисын солилцоо удааширч жин удаан хасдаг тул ус хангалттай уух

· Сүүн бүтээгдэхүүнийг хориглох – зарим судалгаагаар биед кальци хангалттай байснаар өөх шатаадаг тул тослог багатай сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэх

· Хэт хүршгүй зорилго тавих – зорилгоосоо бага жин хасвал сэтгэлээр унаж дэглэмээ үргэлжлүүлэхгүй хаях эрсдэлтэй


Эх сурвалж:

· https://pubmed.ncbi.nlm.nih.gov/31525701/

· https://www.webmd.com/diet/ss/slideshow-diet-mistakes

· https://www.frontiersin.org/journals/nutrition/articles/10.3389/fnut.2022.960922/full

Бидний тухай Үйлчилгээний нөхцөл Нууцлалын бодлого Мэдээллийн аюулгүй байдал
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ©2025 он