Улирлын чанартай сэтгэл гутрах эмгэг нь улирал солигдохтой хамааралтайгаар сэдэрч, намждаг сэтгэл гутралын төрөл юм. Энэ нь ихэвчлэн өвлийн улиралд илүү тодоор илэрч, зуны улиралд намжмал байдалд ордог.
Яагаад үүсдэг вэ?
Яагаад үүсдэг шалтгаан нь бүрэн тодорхойгүй ч, намар болон өвлийн улиралд нарны гэрэлд өртөх нь багасдагтай холбож тайлбарладаг. Нарны гэрэлд бага өртсөнөөр:
· Мелатонины үүсэл нэмэгдэх
· Серотонины үүсэл багасах
· Биеийн дотоод цагийн тэнцвэр алдагдах зэрэг өөрчлөлтүүд илэрдэг.
Ямар шинж тэмдгээр илрэх вэ?
· Дор хаяж 14 хоногийн турш өдөр бүр тогтмол гунигтай, гутранги мэдрэмж төрөх
· Өөрийн дуртай зүйлсдээ сонирхол буурах
· Энерги багатай, байнга ядрах
· Хэт их унтах
· Нүүрс усаар баялаг хоол хүнс идэхийг хүсэх, хэт их идэх, жин нэмэх
· Анхаарал төвлөрөлт муудах
· Амархан уцаарлаж, бухимдах
Ямар хүмүүс улирлын чанартай сэтгэл гутрах эмгэгээр өвдөх илүү эрсдэлтэй вэ?
· 18-30 насны эмэгтэй хүмүүс
· Сэтгэцийн өөр эмгэг хавсарсан
· Гэр бүлийн хэн нэгэн сэтгэл гутрах эмгэгтэй
· Экватороос хол амьдардаг
· Үүлэрхэг бүс нутагт амьдардаг
· Д витамины дутагдалтай
Ямар эмчилгээ хийдэг вэ?
· Гэрэл эмчилгээ
· Сэтгэл засал эмчилгээ
· Эмийн эмчилгээ
· Амьдралын хэв маягаа өөрчлөх гэх мэт эмчилгээ хийх боломжтой.
Эх сурвалж:
· https://www.mayoclinic.org/diseases-conditions/seasonal-affective-disorder/symptoms-causes/syc-20364651
· https://www.nhs.uk/mental-health/conditions/seasonal-affective-disorder-sad/overview/#:~:text=Seasonal%20affective%20disorder%20(SAD)%20is,feel%20better%20during%20the%20winter.
· https://my.clevelandclinic.org/health/diseases/9293-seasonal-depression
· https://www.nimh.nih.gov/health/publications/seasonal-affective-disorder