Жирэмсэн эсвэл жирэмслэхээр төлөвлөж байгаа үед эрүүл, тэнцвэртэй хооллох нь хүүхдийн өсөлт хөгжилтөд маш чухал. Онцгой хоолны дэглэм барих шаардлагагүй ч, шаардлагатай шим тэжээлүүдийг тэнцвэртэй хэмжээгээр хэрэглэх нь чухал.
Жирэмсэн үед өлсөх мэдрэмж илүү ихээр төрж болох ч, 2 хүний өмнөөс идэх шаардлагагүй юм.
Ямар хоол хүнсийг түлхүү хэрэглэх шаардлагатай вэ?
· Жимс, ногоо: амин дэм, эрдэс болон ислэгээр баялаг тул өдөрт 5 стандарт хэмжээний жимс ногоог хэрэглэх
· Цардууллаг хүнс: талх, төмс, будаа, гоймон, овьёос зэрэг цардууллаг хүнс нь энергийн чухал эх үүсвэр бөгөөд идэж буй хоол хүнсний 1/3-г эзэлбэл зохистой
· Уураг: мах, самар, өндөг, шош зэрэг уургаар баялаг хүнс хэрэглэх
· Сүүн бүтээгдэхүүн: сүү, бяслаг, тарах зэрэг нь кальциар баялаг
· Ус хангалттай хэмжээгээр уух
Хоол хүнсийг бэлтгэхдээ юунд анхаарах вэ?
· Жимс, ногоог сайтар угааж хэрэглэх
· Түүхий хоол хүнс бэлтгэсний дараа бүх гадаргуу, хэрэглэл болон гараа сайтар угаах
· Түүхий хоол хүнс болон болгосон хоол хүнсийг тусад нь хадгалах
· Түүхий хоол хүнсийг сайтар буцалгаж, бүрэн болгож хэрэглэх
Ямар хоол хүнснээс татгалзах хэрэгтэй вэ?
· Түүхий, бүрэн болгоогүй сүүн бүтээгдэхүүн
· Түүхий, бүрэн болгоогүй мах, өндөг
· Элэг: их хэмжээний А витамин агуулдаг
· Загасны мах: их хэмжээний мөнгөн ус агуулдаг учраас 7 хоногт 2 стандарт хэмжээнээс ихгүй идвэл зохистой
· Каффейн: Өдөрт 200 мг-с ихгүй хэмжээг хэрэглэвэл зохистой
· Согтууруулах ундаа
Эх сурвалж: · https://www.nhs.uk/pregnancy/keeping-well/have-a-healthy-diet/ · https://www.nhs.uk/pregnancy/keeping-well/foods-to-avoid/ · https://www.hopkinsmedicine.org/health/wellness-and-prevention/nutrition-during-pregnancy