Дасгал зөв хийж сурснаар жин хасах, биеийн хүчийг нэмэгдүүлэх, ясны сийрэгжилттэй тэмцэх зэрэг давуу талуудтай. Харин дасгалыг буруу хийх үед гэмтэл авах эрсдэлтэй байдаг.
Дасгал хийх үедээ юунд анхаарах вэ?
· Дасгал хийх үед мэргэжлийн багшийн заавраар дасгалыг зөв хийж сурснаар шөрмөс тасрах, яс хугарах зэрэг гэмтлүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой. Мөн өөрийн биед тохирсон дасгалыг тохирсон хэмжээгээр хийх.
· Халаагүй булчин гэмтэлд илүү өртөмхий байдаг тул дасгал хийхийн өмнө 5-10 минут алхах зэрэг аеробик дасгал хийж биеэ халааж заншаарай.
· Биеийн нэг хэсгийг 2 өдөр дараалан ачаалуулахаас зайлсхийж, амраах хэрэгтэй.
· Дасгал хийхийн өмнө, хийх үед болон дараа хангалттай хэмжээний ус уух.
· Биеэ хангалттай амрах хугацаа олгох, энэ үед гэмтсэн булчингууд өөрийгөө эдгээх боломж бүрддэг.
· Хүчний дасгал болон кардио дасгалыг хослуулан хийх
Дасгал хийх үедээ юунаас зайлсхийх вэ?
· Дасгалыг яарч хийхээс зайлсхийж, дасгал бүрийн хооронд ойролцоогоор 1 минут амарвал зохистой. Дасгал хийх үед биеийн аль нэг хэсэгт өвдөлт мэдрэгдвэл хүчлэхгүйгээр зогсох.
· Биедээ шаардлагатай шим тэжээлүүдээ хангалттай хэмжээгээр авах шаардлагатай. Мөн хоосон ходоодтой дасгал хийхээс зайлсхийж, дасгалын дараах хоол хүнсэндээ анхаарах.
· Дасгалыг хэтрүүлэн хийх
· Өөрийгөө бусадтай харьцуулах
Эх сурвалж: · https://www.mayoclinic.org/healthy-lifestyle/fitness/in-depth/weight-training/art-20045842