Эмч Байгууллага Шинжилгээний хариу
Бидний тухай Нууцлалын бодлого
Нүүр Эмчийн нийтлэл

Шинэ жилийн баяраар аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ?

0 46
И Клиник 1 жилийн өмнө

Шинэ жилийн баярыг тохиолдуулан олон төрлийн урьдчилан сэргийлэх боломжтой осол гэмтлүүд гардаг.

Бага насны хүүхдүүдэд бэлэг сонгохдоо дараах зөвлөмжүүдийг дагаарай:

Хүүхдүүдэд бэлэг бэлдэхдээ тухайн хүүхдийн насанд тохирсон, аюулгүй байдлын шалгалтад хамрагдсан бэлгүүд сонгоорой. Ингэхдээ хахах, боогдох, зүсэгдэх, галд шатах болон хордох эрсдэлүүдийг тооцох шаардлагатай.

Мөн унадаг дугуй, скутер, скейтборд зэрэг дугуйт хэрэгсэл бэлэглэх тохиолдолд хамгаалалтын малгай, өвдөг тохой хамгаалагч зэргийг хамтад нь бэлэглэвэл тохиромжтой.


Шинэ жилийн баярыг тохиолдуулан гэр, ажлын орчноо чимэглэхдээ дараах зөвлөмжүүдийг дагаарай:

  • Гацуур модоо галд шатах эрсдэлээс хамгаалах
  • Цахилгаан лаа ашиглах
  • Гоёл чимэглэлүүдийг хүүхдүүдийн хүрэх газраас хол тавих
  • Гэрийнхээ утаа мэдрэгчийг тогтмол шалгах
  • Эвдэрч салаалсан утастай цэгэн гэрэл, чимэглэл ашиглахгүй байх
  • Цахилгаан оролт руу хэт их зүйл залгахаас зайлсхийх
  • Асаалттай лааг хяналтгүй орхихгүй байх

Мөн баярын үеүдээр согтууруулах ундааны хэмжээг хязгаарлаж, автомашин барихдаа сонор сэрэмжтэй байх.


Эх сурвалж:

• https://publichealth.jhu.edu/2024/winter-safety-and-injury-prevention

Бидний тухай Үйлчилгээний нөхцөл Нууцлалын бодлого Мэдээллийн аюулгүй байдал
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ©2026 он