2024 оны байдлаар 100000 хүн ам тутам дахь нас баралт эрэгтэйчүүдэд 950.1, эмэгтэйчүүдэд 445.2 байна. Энэ тоон үзүүлэлтийг Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв Монгол улс дахь 621 улсын, 1912 хувийн эрүүл мэндийн байгууллагуудаас нэгтгэн гаргадаг.
Эмчлэгдэх боломжтой нас баралтууд 100000 хүн ам тутамд Улаанбаатар хотод 116.6 тохиолдсон бол хөдөө орон нутгаар Төв аймагт хамгийн өндөр буюу 202.2, Ховд аймагт хамгийн бага буюу 115.4 тохиолдсон байна.
Харин урьдчилан сэргийлэх боломжтой нас баралтууд 100000 хүн ам тутамд Улаанбаатар хотод 242.9 тохиолдсон бол хөдөө орон нутгаар Төв аймагт хамгийн өндөр буюу 372.7, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 208.9 тохиолдсон байна.
Урьдчилан сэргийлэх боломжтой нас баралт гэдэгт эрт оношилгоо, эмчилгээ хийлгэснээр урьдчилан сэргийлэх боломжтой байсан нас баралтуудыг хэлдэг.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Эрүүл амьдралын хэв маяг
• Эрүүл, тэнцвэртэй хооллолт
• Тогтмол дасгал хөдөлгөөн
• Хорт зуршлаас татгалзах
Архаг хууч өвчнүүдийг тогтмол хянах
Сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах
Осол, гэмтлээс хамгаалах
Эрт илрүүлэг, эмчийн үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдах
Эх сурвалж:
• https://hdc.gov.mn/media/files/health%20indicators%2020251015.pdf