Эмч Байгууллага Шинжилгээний хариу
Бидний тухай Нууцлалын бодлого
Нүүр Эмчийн нийтлэл

Зүрхний архаг цус хомсролт өвчнүүд

0 5
И Клиник 1 сарын өмнө

Нас баралтын тэргүүлэх 20 шалтгаан гэдэг нь тухайн жилд хүн амын дунд нас баралтад хүргэх шалтгаануудыг жагсаадаг жагсаалт юм. 2024 оны байдлаар нас баралтын тэргүүлэх 20 шалтгааны эхэнд архаг зүрхний цус хомсролт өвчнүүд багтсан байна.


Зүрхэнд очих цус болон хүчилтөрөгчийн хэмжээ багассаны улмаас зүрхэнд гэмтэл үүсгэдэг өвчнүүдийг зүрхний архаг цус хомсролт эмгэг гэж нэрлэдэг.

 

Зүрхний архаг цус хомсролт өвчнүүдийн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

  • Цээжээр хатгаж өвдөх
  • Амьсгаадах
  • Хөлрөх
  • Цээж хорсох мэт мэдрэмж төрөх
  • Дотор муухайрах, бөөлжих
  • Толгой эргэх
  • Зүрхний цохилт хурдсах, хэмнэл алдагдах
  • Хавагнах

 

Ямар хүмүүс зүрхний архаг цус хомсролт өвчнүүдээр өвдөх эрсдэлтэй байдаг вэ?

  • Артерийн даралт өндөр байх
  • Цусан дахь холестеролын хэмжээ өндөр байх
  • Тамхи татах
  • Чихрийн шижин
  • Биеийн жингийн илүүдэлтэй
  • Эрүүл бус хооллодог
  • Дасгал хөдөлгөөн хийдэггүй
  • Согтууруулах ундааны хэт хэрэглээ

 

Зүрхний архаг эмгэгүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Өдөрт 30-60 минут идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх
  • Эрүүл биеийн жинтэй байх
  • Хангалттай хэмжээний нойроо авах
  • Стрессийг зохицуулах
  • Тобакко агуулсан бүтээгдэхүүнээс зайлсхийх
  • Жимс, ногоо, бүхэл үр агуулсан эрүүл хооллох
  • Урьдчилан сэргийлэх үзлэгтээ тогтмол хамрагдах
  • Артерийн даралт ихсэлт, цусан дахь холестерол болон чихрийн шижингийн үед эмчийн зааварласан эмийг тогтмол ууж занших


Эх сурвалж:

·      https://hdc.gov.mn/media/files/health%20indicators%2020251015.pdf

·      https://www.heart.org/en/health-topics/heart-attack/about-heart-attacks/silent-ischemia-and-ischemic-heart-disease

·      https://www.cdc.gov/heart-disease/prevention/index.html

·      https://www.mayoclinic.org/diseases-conditions/heart-disease/in-depth/heart-disease-prevention/art-20046502

Бидний тухай Үйлчилгээний нөхцөл Нууцлалын бодлого Мэдээллийн аюулгүй байдал
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ©2026 он