Эмч Байгууллага Шинжилгээний хариу
Бидний тухай Нууцлалын бодлого
Нүүр Эмчийн нийтлэл

Ковид-19 ба зүрхний хэм алдагдал

2 156
И Клиник 3 жилийн өмнө

Зүрхний хэм алдагдал гэдэг нь юу вэ? 

Зүрхний хэм алдагдал гэдэг нь зүрхний цохилт хэвийн бус цохилохыг хэлнэ. Зүрхний цохилт хэвийнээс түргэсэхийг тахикарди, удаашрахыг брадикарди хэмээн нэрлэдэг.  

 

Зүрхний хэм алдагдал ямар шинжээр илрэх вэ? 

  • Зүрх дэлсэх 
  • Цээжээр өвдөх 
  • Амьсгаадах 
  • Заримдаа сэтгэл түгших, ядарч сульдах, толгой эргэх, хөлрөх, ухаан алдах шинжүүд илэрч болно. 

 

Ковид-19 өвчний үед яагаад зүрхний хэм алдагдал үүсдэг вэ? 

Коронавирусийн халдвар авсан хүмүүст хийсэн судалгаагаар 19.7%-д тропонин их хэмжээтэйгээр ихэссэн байсан. Энэ нь зүрхний булчингийн эсийн гэмтлийг илтгэнэ. Мөн 

Ковид-19 өвчнөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүмүүст хийсэн судалгаагаар эрчимт эмчилгээний бус тасагт хэвтсэн хүмүүсийн 17%, эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн хүмүүсийн 44%-д зүрхний хэм алдагдал илэрсэн.  

 

Зүрхний хэм алдагдал үүсэх эрсдэлийг юу нэмэгдүүлдэг вэ? 

Ковид-19 үед уушгины үрэвслээс үүдэлтэй гипокси буюу хүчилтөрөгчийн дутагдал, бөөрний дутагдал болон шээс хөөх эмээс үүдэлтэй электролитийн тэнцвэр алдагдал, зүрхний булчингийн цусан хангамжийн дутагдал, зүрхний урьдал эмгэгтэй байх зэрэг нь зүрхний хэм алдагдал үүсэхэд нөлөөлдөг. Мөн артерийн даралт ихдэлт, чихрийн шижин, төрөлхийн зүрхний эмгэгүүд болон бамбайн эмгэгүүдтэй байх нь эрсдэлийг нэмэгдүүлнэ.  

Харин хүүхдүүдэд олон эрхтэн тогтолцооны үрэвсэлт хам шинж, зүрхний хэм алдагдал үүсэхэд нөлөөлдөг.  

 

Хүүхдүүдэд хэрхэн илрэх вэ? 

Ковид-19 өвчин нь хүүхдүүдэд харьцангуй хөнгөн шинжээр илэрдэг. Төрөлхийн зүрхний эмгэгтэй, тураалтай, амьсгалын замын бүтэц хэвийн бус байх зэрэг нь Ковид-19 өвчний дараах зүрхний хэм алдагдал үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Насанд хүрэгчидтэй харьцуулахад хүүхдүүдэд амь насанд аюултай хэм алдагдал үүсэх нь цөөн байсан. 

 

ХЭРЭВ ТАНД ЗҮРХ СУДАСНЫ ТАЛААС ЯМАР НЭГ ЗОВУУРЬ, ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРВЭЛ ЗҮРХ СУДАСНЫ МЭРГЭЖЛИЙН ЭМЧЭЭС ЗӨВЛӨГӨӨ АВААРАЙ.  

 

 

Эх сурвалж: 


Бидний тухай Үйлчилгээний нөхцөл Нууцлалын бодлого Мэдээллийн аюулгүй байдал
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ©2025 он