Эмч Байгууллага Шинжилгээний хариу
Бидний тухай Нууцлалын бодлого
Нүүр Эмчийн нийтлэл

Өөх тос хоол боловсруулах эрхтнүүдэд хэрхэн нөлөөлдөг вэ?

2 136
И Клиник 3 жилийн өмнө

 

Өөх тос гэж юу вэ? 

Өөх тос нь бие махбодын олон үйл ажиллагаанд оролцож, шаардлагатай энэргийн үүсвэр болж өгдөг макро элемент юм. Хоол, хүнсэнд хэрэглэгддэг өөх тос нь дараах төрлүүдээс бүрддэг: ханасан өөх тос, транс өөх тос, моно ханаагүй өөхний хүчил, поли ханаагүй өөхний хүчил. Транс болон ханасан өөх тос нь эрүүл бус өөх тос хэмээн тооцогддог бөгөөд цусан дахь бага нягтралт липопротеин болон холестеролын хэмжээг ихэсгэдэг. Өөх тос задрахад бусад нэгдлүүдээс удаан хугацаа шаарддаг бөгөөд өөхний төрлөөс хамаарч хэр удаан хугацаанд задрах нь ялгаатай байдаг.  

 

Өөх тос хэрхэн задардаг вэ? 

Хоолыг зажилж эхлэх үеэс буюу шүлсэнд агуулагдах ферментийн нөлөөгөөр өөх тос задарч эхэлдэг ба цаашлаад цөс, нойр булчирхайн ферментийн тусламжтайгаар өөх тосны задрал явагддаг. Өөх тос задарсны дараа өөхний хүчлүүд бий болж, тунгалгийн тогтолцоогоор дамжин цусны эргэлтэнд орж, энергийн эх үүсвэр болохоос гадна эсийн өсөлт, хөгжилт болон нөхөн төлжилтөнд чухал үүрэг гүйцэтгэдэг.  

 

Өөх тос хангалттай хэмжээнд хэрэглэхгүй бол ямар үр дагавартай вэ? 

Хүний биед зайлшгүй шаардлагатай А, Е, Д, К зэрэг амин дэмүүд нь тосонд уусдаг тул хангалттай хэмжээний өөх тосыг хүнсэндээ хэрэглэхгүйгээс эдгээр аминдэмүүдийн дутагдалд орох эрсдэлтэй.  

 

Өөх тосны тэнцвэр алдагдахад элэг, цөсний үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг вэ? 

Хэт их өөх тос идсэнээр хоол боловсруулах замд хамгийн түгээмэл тохиолддог эмгэг бол архины бус шалтгаант элэгний өөхлөл юм. Энэ үед элэгний эсийн үрэвсэл, гэмтэл тохиолдож улмаар элэгний хатуурал үүсэх шалтгаан болдог.  

 

Хоол идэх бүрт цөсний хүүдийгээс цөс ялгардаг бөгөөд тогтмол цагт хооллохгүй байснаар цөс ялгарахгүй хуримтлагддаг. Ингэж удаан хугацаа өнгөрвөл цөс хатуурч цөсний чулуу үүсэх шалтгаан болдог. Ханасан өөх тос их хэмжээгээр идэх үед цусан дахь холестеролын хэмжээ ихсэж, цөсний эмгэг үүсгэдэг. Ханасан өөх тос нь амьтны гаралтай өөх тос, цөцгийн тос, шарсан хуурсан хоолонд их агуулагддаг. Харин ханаагүй өөх тос буюу оливын тос, загас, самар зэрэг нь цөсний хүүдийгээс цөс бүрэн ялгарах үйл явцыг дэмждэг.  

 

Эх сурвалж: 


Бидний тухай Үйлчилгээний нөхцөл Нууцлалын бодлого Мэдээллийн аюулгүй байдал
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ©2025 он