Эмч Байгууллага Шинжилгээний хариу
Бидний тухай Нууцлалын бодлого
Нүүр Эмчийн нийтлэл

Чаргаар гулгах үед анхаарах зүйлс

4 40
И Клиник 3 жилийн өмнө

Чаргаар гулгах үед анхаарах зүйлс


Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхэд багачууд чарга, цанаар гулгах нь ихсэж байгаа бөгөөд үүнийг дагаад цана, чарганы осол их бүртгэгдэж байгаа.

 

Чаргаар гулгахаас өмнөх бэлтгэлээ хэрхэн хангах вэ?

• Чаргаар гулгахдаа хамгийн түрүүнд жолоодож, хурдаа сааруулах боломжтой, бүрэн бүтэн чарга хэрэглэж байгаа эсэхээ шалгах

• Зориулалтын чарганаас өөр зүйлээр гулгахаас зайлсхийх

• Чарганы материал нь модон буюу зууралт сайтай байх

• Хэрэв хуванцар чаргаар гулгах бол бага зэргийн налуу, тэгш газар гулгах

• Толгойдоо хамгаалах малгай өмсөх

• Зузаан хувцаслах (урт ороолт чаргатай орооцолдох боломжтой тул гадуур хувцасныхаа дотуур хийх)

 

Хаана чаргаар гулгах вэ?

Чаргаар гулгах газраа сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай:

• Хэт өгсүүр биш, гулгасны дараа зогсох боломжтой газар

• Гудамж, машины зогсоолоос хол

• Мөргөх боломжтой мод, хашаа зэргээс хол

• Овгор товгор зүйлгүй, бартаагүй замтай 

• Мөстсөн, хатуу гадаргуутай уулаас зайлсхийх

• Гэрэлтүүлэг сайтай

 

Чаргаар гулгаж байх үедээ юунд анхаарах вэ?

• 5 наснаас доош насны хүүхэд том хүнтэй хамт, 12-оос доош насны хүүхэд байнгын хяналттай гулгах

• Гулгах үедээ урагшаа эгц харж, хөлөө урдаа унжуулан гулгах

• Нүүрээрээ гулгах нь толгойны гэмтэл авах эрсдэл өндөртэй тул зайлсхийх

• Чарган дээр гишгэхгүй байх

• Чарга бүр дээр нэг хүн сууж, ээлж ээлжээрээ гулгах

• Гар, хөлөө чарга дотор байлгах

• Чаргаар гулгаж байх үедээ юм мөргөх тохиолдолд ЧАРГАНЫ ХАЖУУ ТИЙШ ӨНХРӨХ

• Уулаар дээшээ гарахдаа уулын захаар алхах

• Чаргыг хэзээ ч машинаар чирч явахгүй байх

 

Чаргаар гулгаж, гэмтэх үед хэзээ эмчид хандах вэ?

Хүүхэд тань чаргаар гулгах үедээ осолдвол сайтар ажиглаж, дараах шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмчид хандаарай:

• Бөөлжих

• Татах

• Ухаан алдах

• Толгой өвдөх

• Мөчдийн хүч суларч, хөдөлгөөнгүй болох

 

Эх сурвалж:

• https://kidshealth.org/en/parents/safety-sledding.html#:~:text=Be%20Safe%20While%20Sledding&text=Everyone%20should%20sit%20face%2Dforward,for%20adults%20with%20young%20kids)

• https://www.palegaladvice.com/blog/15-crucial-tips-to-prevent-a-sledding-accident/

• https://health.clevelandclinic.org/sledding-safety-tips/

Бидний тухай Үйлчилгээний нөхцөл Нууцлалын бодлого Мэдээллийн аюулгүй байдал
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ©2026 он