Хүүхдийн ахуйн осол гэмтлээс хэрхэн сэргийлэх вэ?
Гэр хэдий хамгийн аюулгүй газар шиг байдаг боловч жил бүр ойролцоогоор 4.5 сая хүүхэд гэртээ байхдаа осол гэмтэлд өртдөг.
Хүүхдүүд юунаас болж хамгийн их гэмтдэг вэ?
Ахуйн нөхцөлд хүүхдийн тоглоом, тавилга, хуруу зай, эм болон химийн бодис, халуун болон иртэй зүйлс хамгийн ихээр гэмтэл, осол үүсгэдэг. Осол, гэмтэл секундын төдийд л болдог учир эцэг эхчүүдийн хараа хяналт хормын төдийд л сулрахад маш хурдан болж өнгөрдөг. Ийм учраас гэртээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлтгэх хамгийн чухал юм.
Осол, гэмтэл гарахаас хэрхэн сэргийлж, гэрээ бэлдэх вэ?
•Шатнуудын хажууд хаалт хэрэглэж, унахаас сэргийлэх
•Өндөр, хүнд тавилгуудаа ханатай бэхлэх
•Авирч гарах боломжтой тавилгуудаа цонхны хажууд байрлуулахгүй байх
•Цахилгаан оролтуудыг зориулалтын тагаар таглах
•Цонхнуудад түгжээ хийх. Шавьжнаас хамгаалах тор хүүхдүүдийг унахаас сэргийлэх хэрэгсэл биш
•Цахилгаан хэрэгсэл болон иртэй зүйлсийг хүүхдүүдээс хол, аюулгүй газар хадгалах
•Тавилгуудын үзүүрт зөөлөвч хийх
•Шаардлагатай шүүгээнүүдэд түгжээ хийх
•Хуруу болон дугуй зайг хүүхэд хүрэхээргүй газар хадгалах
•Гэртээ утааны дохиолол байршуулж, түүнийгээ цэнэгтэй байлгах
Ямар өрөөнүүд хамгийн эрсдэлтэй вэ?
Гэрийн бүх өрөөг аюулгүй байлгахад анхаарах хэрэгтэй ч, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх төвүүд галт тогоо болон угаалгын өрөөг “халуун бүс” буюу хамгийн эрсдэлтэй өрөө гэж нэрлэдэг. Энэ 2 өрөөг бэлтгэхдээ онцгой анхаарах хэрэгтэй.
Осол, гэмтлээс сэргийлэхэд галт тогоо болон угаалгын өрөөг хэрхэн бэлтгэх вэ?
•Цахилгаан зуух дээр хоол хийхдээ тогоо, шанаганы бариулыг цааш харуулж тавих
•Халуун хоол болон уух зүйлсийг тавиуруудын захаас хол тавих
•Угаалгын нунтаг, цэвэрлэгээний бодисуудыг түгжээтэй шүүгээнд хийх
•Уксус, цуу зэрэг хүчтэй химийн бодисуудыг түгжээтэй шүүгээнд хийх
•Ванн дотор гулгадаггүй дэвсгэр дэвсэх
•Эм болон гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг түгжээтэй шүүгээнд хийх
Би хэзээнээс эхэлж хүүхэддээ энэ тухай сургах вэ?
Хүүхдэд осол гэмтлийн тухай таниулж, сургах нь маш чухал бөгөөд үүнийг хийхэд хэзээ ч эртдэхгүй.
Осол гэмтэл гарах үед ямар арга хэмжээ авахаа мэддэг байх шаардлагатай. Гэмтэл болсны дараа анхны тусламж болон амилуулах суурь тусламж үзүүлэх чадварт суралцах шаардлагатай. Хэрвээ хүүхэд тань осол, гэмтэлд өртвөл авах анхны арга хэмжээг аван, яаралтай эмнэлэгт хандаарай.
Эх сурвалж:
· https://www.chla.org/blog/safety-tips/guidelines-keeping-your-child-safe-home
· https://raisingchildren.net.au/toddlers/safety/home-pets/home-safety
· https://www.betterhealth.vic.gov.au/health/healthyliving/child-safety-at-home