Эмч Байгууллага Шинжилгээний хариу
Бидний тухай Нууцлалын бодлого
Нүүр Эмчийн нийтлэл

Онлайн зөвлөгөөний өмнө ямар бэлтгэх хийх шаардлагатай вэ?

3 225
И Клиник 2 жилийн өмнө

Онлайн зөвлөгөөний цаг захиалахаасаа өмнө юунд анхаарах вэ?

Өөрт илэрч байгаа зовуурь, шинж тэмдгийнхээ дагуу зөв нарийн мэргэжлийн эмчээ олох нь маш чухал бөгөөд хэрвээ ямар эмчид үзүүлэхээ мэдэхгүй байвал eClinic апп дээрх чиглүүлэгч эмчтэй холбогдон зөвлөгөө авах боломжтой. Онлайн зөвлөгөө авах нарийн мэргэжлийн эмчээ тодорхойлсны дараагаар тухайн нарийн мэргэжлийн нийт эмч нар дундаас өөрт таалагдсан эмчээ сонгож, түүний оруулсан цагийн хуваарийн дагуу онлайн зөвлөгөөний цаг захиална. Онлайн зөвлөгөөний цаг эхлэхээс өмнөх бэлтгэл сайн хангагдсанаар онлайн зөвлөгөөний цагийг үр дүнтэй өнгөрөөх боломж нэмэгддэг. 

 

Онлайн зөвлөгөөнд юу юу бэлдэх хэрэгтэй вэ?

Онлайн зөвлөгөөг эмнэлэгт биеэр очиж үзүүлэх үзлэгийн адилаар бодож тохиромжтой хувцаслах, цагаа баримтлах зэрэг энгийн зүйлсийг бэлдэнэ. Харин онлайн зөвлөгөөний үед харилцаа холбооны технологийг ашиглан алсаас эмчтэйгээ холбогддог тул дараах зүйлс нэмэлтээр зайлшгүй хэрэгтэй байдаг:

·      Тогтвортой интернет холбоос

·      Ухаалаг утас, таблет эсвэл компьютер

·      Микрофон

·      Камер

·      Чихэвч эсвэл спикер

·      Гэрэлтүүлэг сайтай, хүн саад болохооргүй өрөө тасалгаа

 

Ашиглагдах багаж, хэрэгслэлээ бэлдсний дараа эмчтэйгээ ярилцах дараах зүйлсийг бэлдээрэй:

1.     Өөрийн өвчний түүхийн мэдээллээ бэлдэх. Үүнд: 

·      Одоогийн зовуурь хэзээнээс эхэлсэн

·      Өөрийн уудаг эмийн жагсаалт

·      Архаг хууч өвчин

·      Урьд өмнө хийлгэж байсан мэс заслын түүх

·      Гэр бүлийн гишүүдийн өвчилж байсан өвчнүүд

2.     Асуухыг хүссэн асуултуудаа бичиж бэлдэх

3.     Эмчдээ харуулахыг хүссэн шинж тэмдгийнхээ зургийг авах (чанартай, гэрэлтүүлэг сайтай, харьцуулах хэд хэдэн зураг авах)

4.     Лаборатори болон дүрс оношилгооны шинжилгээнийхээ хариуг бэлдэх

5.     Боломжтой бол онлайн зөвлөгөө эхлэхээс өмнө цусны даралт болон биеийн жингээ үзэх

6.     Хүүхэд үзүүлэх тохиолдолд насанд хүрсэн харгалзагч хамт байх

 

Эх сурвалж:

·      https://telehealth.hhs.gov/patients/preparing-for-a-video-visit

·      https://www.aad.org/public/fad/telemedicine/telemedicine-prepare-appointment

·      https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC7724018/

·      https://www.lifespan.org/lifespan-living/telehealth-and-how-prepare-your-appointment

Бидний тухай Үйлчилгээний нөхцөл Нууцлалын бодлого Мэдээллийн аюулгүй байдал
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ©2025 он