Эрхэм зорилго
Аюулгүй, тасралтгүй ажиллагааг хангасан олон улсын стандартын платформ хөгжүүлж, эрүүл мэндийн үйлчилгээний эко систем бүрдүүлэх замаар хүн амын эрүүл мэндийг хамгаалахад хувь нэмрээ оруулна.
eClinic
И Клиник ХХК нь Эрүүл мэндийн салбарт технологийн дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлж, эрүүл мэндийн платформын үйлчилгээ хөгжүүлэн нэг талаар иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, нөгөө талаар эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж буй дотоодын технологийн компани юм.
И Клиник нь цаашид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хялбарчилсан, олон улсын стандарт хангасан дижитал эко систем бүрдүүлсэн эрүүл мэндийн платформ хөгжүүлэх замаар өөрийн орны эрүүл мэндийн тогтолцоог дэлхийн жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорин ажиллаж байна.
Аюулгүй, тасралтгүй ажиллагааг хангасан олон улсын стандартын платформ хөгжүүлж, эрүүл мэндийн үйлчилгээний эко систем бүрдүүлэх замаар хүн амын эрүүл мэндийг хамгаалахад хувь нэмрээ оруулна.
Дижитал дэвшилтэт шийдлүүдийг эрүүл мэндийн салбарт
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор эмнэлгийн үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран өөрийн байгаа газраасаа авах боломжоор хангана.
Цахим И Картыг хэрэглээнд нэвтрүүлснээр иргэд хүссэн үедээ шинжилгээний хариу, өвчний түүхээ цахимаар хадгалах, удирдах, хэвлэх зэрэг бүх боломж бүрдэнэ.
Хүссэн газраасаа хүссэн цагтаа өөрийн сонгосон эмчээсээ онлайн зөвлөгөө авах боломжтой.
Улсын болон хувийн хэвшлийн 20 гаруй эмнэлэг дээр байршсан И Клиник киоскоор дамжуулан үзлэгийн цаг захиалах, лабораторийн болон дүрс оношилгооны шинжилгээний хариу авах, төлбөр тооцоо хийх боломжтой.
Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны цогц систем нь цаасан бүртгэлийг төвлөрсөн цахим системд шилжүүлсэн.
Лабораторийн болон шинжилгээний бүх үе шатанд мэдээллийг боловсруулах, хадгалах, удирдах боломжийг олгоно.
Сувиллын үйл ажиллагааны цогц систем нь цаасан бүртгэлийг төвлөрсөн цахим системд шилжүүлсэн.
Шүдний эмнэлгийн үйл ажиллагааны урсгалыг сайжруулж, ажлын бүтээмжийг дээшлүүлж, зардлыг бууруулж, үйл ажиллагааг цэгцтэй явуулах боломжийг олгоно.
Эмийн сан болон эмийн бөөний төвүүдийн барааны дэлгэрэнгүй бүртгэл, үнийн мэдээлэл, борлуулалтын үйл ажиллагааны бүртгэл хөтлөх, тайлан мэдээг боловсруулах боломжийг олгоно.
Дүрс оношилгоонй төхөөрөмж дээр хийгдсэн оношилгооны дүрслэл бүхий зургуудыг анхны чанарыг өөрчлөхгүйгээр хадгалах, өндөр хурдтай дамжуулах, хаанаас ч хандах боломжоор хангана.
Т.Болормаа
Гүйцэтгэх захирал
М.Баттүшиг
Бизнес хөгжилт хариуцсан захирал
Э.Энхтүвшин
Технологи хариуцсан захирал
А.Ерлан
Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан захирал
Л.Сувданцэцэг
Санхүү хариуцсан захирал
М.Төгөлдөр
Борлуулалт хариуцсан захирал
Б.Дэжид-Юмчин
Харилцагчийн үйлчилгээ хариуцсан захирал