НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1. Үйлчлүүлэгч И Клиник платформд нэвтэрч үйлчилгээ авахын өмнө Үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж, Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, баталгаажуулсны дараа үйлчилгээ авах эрх нээгдэнэ.
1.2. Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь И Клиник платформыг ашиглан Эрүүл мэндийн үйлчилгээг авахтай холбоотой харилцааг зохицуулах Үйлчлүүлэгч болон И Клиник ХХК- ны хооронд байгуулсан гэрээ юм.
1.3. Энэхүү гэрээнд нэр томьёог дараах байдлаар ойлгоно. Үүнд:
1.3.1.И Клиник платформ гэж И Клиник ХХК-ний эзэмшлийн оюуны өмчөөр баталгаажсан www.eclinic.mn веб хуудас болон Eclinic мобайл аппликейшныг хамтад нь,
1.3.2.Үйлчлүүлэгч гэж И Клиник платформд бүртгэлтэй 18 наснаас дээш насны иргэнийг,
1.3.3.И Клиник ХХК гэж И Клиник платформын албан ёсны эзэмшигч байгууллагыг, 1.3.4.Үйлчилгээ гэж И Клиник платформоор дамжуулан үзүүлж буй дараах үйлчилгээнүүдийг:
1.3.4.1.Хайлт – И Клиник платформд байршсан мэдээллийг (эрүүл мэндийн байгууллага, эмч болон бусад) өөрийн хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн хайж олох үйлчилгээг,
1.3.4.2.Үзлэг, зөвлөгөөний цаг захиалахыг (Эмчийн онлайн зөвлөгөө болон эмнэлэг дээрх үзлэг),
1.3.4.3.Онлайнаар эмчийн зөвлөгөө авахыг,
1.3.4.4.Урьдчилан сэргийлэх багц шинжилгээ худалдан авахыг, 1.3.4.5.Эрүүл мэндийн түүхээ хадгалах, удирдахыг,
1.3.4.6. 24 цагийн эмчтэй багцыг,
1.4. Үйлчилгээ авахын тулд Үйлчлүүлэгч www.eclinic.mn веб хуудасд хандах эсвэл Eclinic мобайл аппликейшн татан авч Үйлчилгээний Нөхцөл ба Нууцлалын журамд заасан нөхцөлийг зөвшөөрсний үндсэн дээр ашиглах боломжтой.
1.5. И Клиник ХХК нь хууль эрх зүйн хүрээнд Үйлчилгээний нөхцөлийг хэсэгчлэн өөрчлөх, цуцлах эрхтэй бөгөөд эдгээр өөрчлөлтийг Үйлчлүүлэгч нь танилцах үүрэг хүлээнэ. Үйлчлүүлэгч И Клиник платформыг үргэлжлүүлэн ашигласнаар Үйлчилгээний нөхцөлийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
ХОЁР. БҮРТГЭЛ
2.1. Үйлчлүүлэгч И Клиник платформд сайн дурын үндсэн дээр регистрийн дугаар, өөрийн нэр дээрх утасны дугаар болон мэйл хаягаар бүртгэл үүсгэнэ.
2.2. Албан ёсны асран хамгаалах үүрэг хүлээсэн 18 хүртэлх насны хүүхдийн бүртгэлийг Үйлчлүүлэгч өөрийн бүртгэлд давхар бүртгүүлэн Үйлчилгээ авах боломжтой. Энэ тохиолдолд эдгээр хүмүүсийн Эрүүл мэндийн мэдээллийн аюулгүй байдлыг Үйлчлүүлэгч бүрэн хариуцна.
2.3. Үйлчлүүлэгч хувийн болон эрүүл мэндийн мэдээллийг үнэн зөв, гүйцэт оруулах, өөрчлөлт орсон тохиолдолд тогтмол шинэчлэх ба өөрийн оруулсан мэдээлэлд хариуцлага хүлээнэ.
2.4. Үйлчлүүлэгч санаатай болон санамсаргүй буруу мэдээлэл оруулсантай холбоотой сөрөг үр дагавар гарсан тохиолдолд И Клиник үйлчилгээгээ цуцлах эрхтэй.
2.5. И Клиник ХХК нь Үйлчлүүлэгчийн оруулсан аливаа агуулга, мэдээллийн үнэн зөв байдалд хариуцлага хүлээхгүй.
2.6. Үйлчлүүлэгч нь нэвтрэх нууц үгээ хамгаалах, бусдад задруулахгүй байх хариуцлага хүлээнэ.
2.7. Үйлчлүүлэгч нь бүртгэл, нууц үгийг зөвшөөрөлгүй ашигласан бодит эсвэл сэжигтэй аливаа тохиолдолд нэн даруй И Клиникт мэдэгдэж бүртгэлээ хаалгуулах боломжтой. Энэ тохиолдолд үүссэн аливаа хохирлыг И Клиник ХХК хариуцахгүй.
ГУРАВ. ЦАГ ЗАХИАЛАХ
3.1. Үйлчлүүлэгч И Клиник платформоор дамжуулан эмчийн онлайн зөвлөгөө болон эмнэлэг дээрх үзлэгийн цаг захиалах боломжтой.
3.2. И Клиник цаг захиалгын системд эмнэлгүүдийн илгээсэн цагийн хуваарь орно.
3.3. Үйлчлүүлэгч эмчээ сонгохдоо харьяалагдах эмнэлэг, байршил, ажилласан жил, туршлага дээр үндэслэн сонгох боломжтой.
3.4. Цаг захиалга төлбөр төлснөөр баталгаажна.
3.5. Хэрэв хүндэтгэх шалтгаанаар авсан цагаа цуцалсан, эсвэл зөвлөгөө аваагүй тохиолдолд энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 11 дугаар зүйлд заасны дагуу төлбөрийн буцаалт хийгдэнэ.
3.6. Үйлчлүүлэгч Онлайн зөвлөгөөний цаг цуцлах, өөрчлөх, шилжүүлэх тохиолдолд 2-с доошгүй цагийн өмнө И Клиник платформоор дамжуулан хийх боломжтой.
ДӨРӨВ. ЭМЧИЙН ОНЛАЙН ЗӨВЛӨГӨӨ
4.1. И Клиник платформ нь Онлайн эмчийн зөвлөгөөг видео хэлбэрээр нүүр нүүрээ харалцах болон зөвхөн чат бичиж авах 2 төрлийн үйлчилгээг санал болгоно.
4.2. Эмчийн онлайн зөвлөгөө авсны дараа зөвлөгөөг чатаар нэмэлтээр авах боломжтой ба зөвлөгөө авснаас 2 хоногийн дотор асуулт асуух эрх нээгдэнэ. Эмч өөрийн боломжтой цагаар хариу бичнэ.
4.3. Үйлчлүүлэгч Телемедицин үйлчилгээ авсны дараа эмчийн зөвлөгөөний талаарх үнэлгээ дүгнэлт өгөх боломжтой.
4.4. Үйлчлүүлэгчид Эмчийн онлайн зөвлөгөөг дараах тохиолдлуудад авахыг санал болгоно. 4.4.1.Зөвхөн эмчийн зөвлөгөө авах үед буюу яаралтай тусламж, бодит үзлэг, эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагагүй нөхцөлд;
4.4.2.Эмчилгээний хяналт хийлгэх зорилгоор,
4.4.3.Хийгдэж буй эмчилгээг зогсоох эсвэл өөрчлөхөөс өмнө эмчээсээ зөвлөгөө авах
4.5. И Клиник платформ нь Онлайн зөвлөгөөгөөр яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэхгүй. Хэрэв та эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай Үйлчлүүлэгч бол Нийслэлийн түргэн тусламжийн 103 болон орон нутгийн түргэн тусламжийн үйлчилгээтэй шууд холбоо барина уу.
4.6. Хэрэв та биечлэн үзлэг хийлгэж зөвлөгөө авах шаардлагатай бол И Клиник Платформын хайлт хэсгээс Эмнэлэгт очиж үзүүлэх үйлчилгээг сонгон үзлэгийн цаг захиалах боломжтой. Үйлчлүүлэгчийн өөрийн хайхрамжгүй үйлдлээс болж биеийнх нь байдал муудсан, дордсон тохиолдолд И Клиник платформ нь хариуцлага хүлээхгүй болно.
4.7. Онлайнаар зөвлөгөө өгсний дараа Эмч тухайн Үйлчлүүлэгчид зөвлөгөөний тэмдэглэл, зөвлөгөө, шаардлагатай тохиолдолд эмийн жор, шинжилгээ бичиж өгөх ба эдгээр мэдээлэл Үйлчлүүлэгчийн Миний Эрүүл мэндийн түүх хэсэгт хадгалагдана.
4.8. Эмчийн үзлэгийн тэмдэглэл, эмийн жор, шинжилгээ захиалга зэргийн үнэн бодит байдал болон чанарт Эмч бүрэн хариуцлага хүлээнэ.
4.9. Үйлчлүүлэгч эмчээс Онлайнаар зөвлөгөө авах явцад өвчин, эмчилгээ, эмийн мэдээлэлтэй хамааралгүй хувийн асуулт болон зөвлөгөө авахыг хориглоно
4.10. Үйлчлүүлэгч Эмчийн онлайн зөвлөгөөний явцад зүй бус үг, хэллэг ашиглах ёсгүй. Үйлчлүүлэгчийн зүгээс ирсэн аливаа хүчирхийлэл, дарамт шахалтын талаар Эмчээс гомдол ирсэн тохиолдолд тус Үйлчлүүлэгчийн Платформд нэвтрэх эрхийг хаах бөгөөд хэрэв Үйлчлүүлэгч Эмчийн онлайн зөвлөгөөний төлбөрийг буцаах хүсэлт илгээвэл И Клиник платформ хүлээн авахгүй байх эрхтэй.
4.11. Үйлчлүүлэгч өөрийн биеийн бэртэл гэмтэл авсан эсвэл аливаа нөлөөлөлд автсан хэсгийн зураг эсвэл бичлэгийг тухайн Үйлчлүүлэгчийн нөхцөл байдал, өвчнийг оношлоход зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тохиолдолд өөрийн хүслээр эмчтэй хуваалцана. Үйлчлүүлэгч эмчтэй хуваалцсан ийм зураг эсвэл бичлэгээс үүдсэн хохирол, үр дагаврыг И Клиник Платформ хариуцахгүй.
4.12. Үйлчлүүлэгч эмчээс Онлайн зөвлөгөө авах явцад ямар нэгэн зураг болон бичлэг хуваалцах тохиолдолд зөвхөн И Клиник платформоор дамжуулан хуваалцана. Үйлчлүүлэгч эмчтэй харилцахдаа ямар нэгэн гаднын эх үүсвэр бүхий харилцаа холбооны хэрэгсэл ашиглахгүй.
4.13. Үйлчлүүлэгч Эмчээс зөвлөгөө авахаас өмнө шаардлагатай бичиг баримт, эрүүл мэндийн түүх зэргийг бэлдсэн байна.
4.14. Үйлчлүүлэгч онлайн зөвлөгөө өгч буй эмчээс дараах эмийн жорыг онлайнаар бичиж өгөхийг гуйх, ятгахыг хориглоно.
4.14.1. Жирэмслэлт таслах эм,
4.14.2. Сэтгэц нөлөөт эм, мансууруулах эм, тайвшруулах эм, өвчин намдаах /донтолт үүсгэдэг/, 4-р үеийн антибиотик,
4.15. Хэрэв эмч дээрх төрлийн эмүүдийг эмчилгээнд хэрэглэхийг зөвлөсөн тохиолдолд Үйлчлүүлэгч тус эмч дээр өөрийн биеэр очиж эмийн жорыг авна.
4.16. И Клиник платформ дараах зүйлүүдэд хариуцлага хүлээхгүй:
4.16.1. Хэрэглэгч эмч хоорондын харилцааны асуудлууд,
4.16.2. Эмчийн ёс зүй, харилцаа хандлагатай холбоотой асуудлууд,
4.16.3. Эмч, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанартай холбоотой асуудлууд,
4.16.4. Эмчийн бичиж өгсөн шинжилгээ, эмчилгээтэй холбоотой асуудлууд,
4.16.5. Эмчийн үзлэг зөвлөгөөнөөс улбаатай хэрэглэгчид үүсэх хохирол, хүндрэл,
4.16.6. Эмч, мэргэжилтний буруутай болон зохисгүй аливаа үйлдэл,
4.16.7. Цагийн хуваарь гэнэт өөрчлөх, цаг захиалга цуцлах, эмч үзлэгийн цагтаа орж ирээгүй, эсвэл төлбөр төлөгдсөн үйлчилгээний цаг өөрчлөх, төлбөрт өөрчлөлт оруулах г.м.
4.16.8. И Клиник платформ нь гуравдагч этгээдийн веб хуудсыг байршуулж болох ба уг веб хуудсуудад оруулсан мэдээллийн үнэн зөв эсэхэд хариуцлага хүлээхгүй.
ТАВ. ҮЙЛЧИЛГЭЭНД ҮНЭЛГЭЭ САНАЛ ӨГӨХ
5.1. Үйлчилгээ авсан Үйлчлүүлэгч үйлчилгээ үзүүлсэн эмчдээ үнэлгээ өгч, түүний тухай сэтгэгдэл бичих эрхтэй.
5.2. Эмчтэй холбоотой сэтгэгдэл болон үнэлгээ оруулахад Үйлчлүүлэгчийн нэр эмчийн мэдээлэл дээр харагдах бөгөөд И Клиник платформд оруулсан мэдээлэлдээ Үйлчлүүлэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
5.3. Үйлчлүүлэгч сэтгэгдлээ нийтлэхдээ (а) оюуны өмч болон нууцлалын эрхийг зөрчсөн, (б) хууль тогтоомжоор заасан хэм хэмжээг зөрчсөн (в) бүдүүлэг үг хэллэг хэрэглэх зэрэг үйлдлүүд гаргахгүй байх үүрэгтэй.
5.4. Үйлчлүүлэгчийн нийтэлсэн аливаа санал сэтгэгдэл, үнэлгээнд И Клиник хариуцлага хүлээхгүй бөгөөд зөвхөн Үйлчлүүлэгч Эмчийн хоорондын Зуучлагчийн үүргийг хүлээнэ.
5.5. Үйлчлүүлэгч И Клиник платформын талаарх санал сэтгэгдэл өгөх бол платформын тусламж хэсгээр орж үлдээх боломжтой.
ЗУРГАА. ЭРҮҮЛ МЭНДИЙН ТҮҮХ
6.1 Миний Эрүүл мэндийн түүх нь Үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийн цэсэд байрлах ба дараах мэдээлэл багтана.
6.1.1.Эмчид үзүүлсэн түүх
6.1.2.Эмчийн үзлэгийн тэмдэглэл
6.1.3.Эмчийн бичсэн шинжилгээ
6.1.4.Эмчийн бичсэн эмийн жор
6.1.5.Үйлчлүүлэгчийн хийлгэсэн шинжилгээний хариу
6.1.6.Үйлчлүүлэгчийн өөрийн оруулсан мэдээлэл, шинжилгээний хариу (зурган хэлбэрээр )
6.2 Эрүүл мэндийн түүхтэй холбоотой мэдээлэл бүртгэлтэй утасны дугаар, мэйл хаягаар баталгаажих тул утасны дугаар болон мэйлийн хаягаа зөв оруулах, өөрчилсөн тохиолдолд тухай бүрд мэдээллээ шинэчилж байх үүргийг Үйлчлүүлэгч хүлээнэ.
6.3 Үйлчлүүлэгч Эрүүл мэндийн түүх хэсэгт мэдээлэл дараах байдлаар оруулна.
6.3.1.Өмнө нь хийгдсэн эмчийн үзлэгийн тэмдэглэл, лабораторийн болон дүрс оношилгооны шинжилгээ, дүгнэлт, эмийн жорыг зурган хэлбэрээр нэмнэ.
6.3.2.Үйлчлүүлэгч зөвшөөрвөл И Клиник ХХК-ны эмнэлгийн удирдлагын систем ашигладаг эмнэлэг, лабораторид хийгдсэн шинжилгээний хариу Миний эрүүл мэндийн түүх хэсэгт байрших боломжтой.
6.3.3.Бүртгэл нь баталгаажсан хүүхдийн профайлын Эрүүл мэндийн түүх хэсэгт хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, амбулаторийн картаас мэдээлэл оруулах, вакцины бүртгэл хөтлөх, 0-3 насны хүүхдийн өсөлтийг графикаар хянах боломжтой.
6.3.4.Бүртгэл нь баталгаажсан 18 хүртэлх насны хүүхдийн зургийг профайлд оруулахдаа зөвхөн цээж зургийг оруулна.
6.3.5.Чатаар лабораторийн шинжилгээний хариу, зураг оруулж хуваалцаж болно. 6.3.6.Эмч нь онлайн зөвлөгөө дуусахаас өмнө эсвэл дууссаны дараа эмчийн тэмдэглэлийг заавал бичиж оруулна. Мөн шинжилгээ, эм зөвлөсөн бол шинжилгээний нэр болон эмийн жорыг оруулснаар Үйлчлүүлэгч шинжилгээний бичиг, эмийн жорыг авах боломжтой болно.
6.4 Эрүүл мэндийн түүх хэсгээс дараах нөхцөлөөр мэдээлэл устгана.
6.4.1.И Клиник платформоор авсан үйлчилгээ болон эмчийн зөвлөгөөний тэмдэглэл, шинжилгээ, эмийн жор таны Миний Эрүүл мэндийн түүх хэсэгт автоматаар хадгалагдана. Үйлчлүүлэгч болон эмчийн аль аль нь хадгалагдсан мэдээллийг өөрчлөх боломжгүй.
6.4.2.Үйлчлүүлэгч нь Миний эрүүл мэндийн түүх хэсэгт хадгалагдсан бүхий л мэдээллүүдийг устгах боломжтой боловч устгагдсан мэдээллүүдийг И клиник платформ дээр дахин сэргээх боломжгүй.
6.4.3.Үйлчлүүлэгчийн устгасан мэдээлэл нь Үйлчлүүлэгчийн И Клиник платформын Миний эрүүл мэндийн түүхээс устгагдах боловч тухайн эмчийн үзлэгийн мэдээллээс устгагдахгүй, хадгалагдан үлдэнэ.
6.4.4.Онлайн үзлэгийн чат хэсэг дэх өөрийн оруулсан нэмэлт мэдээлэл, зураг, файлыг устгаж болох ч Эмчийн мэдээллийн сангаас устахгүй.
6.4.5.Эмч нь өөрийн үзлэгийн тэмдэглэл, зөвлөсөн шинжилгээ, эмийн жор зэргийг өөрчлөх, устгах боломжгүй.
ДОЛОО. И КЛИНИК ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗӨВЛӨГӨӨ
7.1. И Клиник Эрүүл мэндийн форумд байрлах мэдээллүүд нь (i) Эмчийн үүсгэсэн мэдээлэл (ii) И Клиникийн үүсгэсэн мэдээлэл байна.
7.2. И Клиникийн Эрүүл мэндийн зөвлөгөө хэсэг нь И Клиник платформд бүртгэлтэй эмч нарын эрүүл мэндтэй холбоотой нийтлэл, зөвлөгөө оруулах мэдээллийн талбар юм.
7.3. Эмч өөрийн бүртгэлээс нэвтэрч зөвлөгөө, мэдээллийг бичиж нийтэлнэ.
7.4. Үйлчлүүлэгч эмчийн оруулсан мэдээллийг унших, сэтгэгдэл бичих, хадгалах, хуваалцах боломжтой.
7.5. И Клиник платформын зөвлөгөө мэдээлэл /текст, график, зураг, лого, программ хангамжийн код, дизайн/ нь И Клиникийн өмч бөгөөд зохиогчийн эрх, худалдааны тэмдэг болон бусад хуулиар хамгаалагдсан болно.
7.6. И Клиник платформ дээр нийтэлсэн зохиогчийн эрхтэй зөвлөгөө мэдээллийг арилжааны эсвэл ашиг олох зорилгоор хуулбарлах нь зохиогчийн эрхийг зөрчсөн үйлдэл болох тул И Клиник нь холбогдох хууль тогтоомжийн дагуу эрхээ хамгаална.
НАЙМ. АСУУЛТ ХАРИУЛТ
8.1. Асуулт хариулт хэсэг нь Үйлчлүүлэгчийн эрүүл мэндтэй холбоотой асуултад эмч хариулт өгч, асуулт хариултын хэлбэрээр ерөнхий шинж чанартай мэдээлэл солилцох талбар юм.
8.2. Үйлчлүүлэгчийн асуултыг нийтлэхээс өмнө хувийн мэдээллийг нь нууцлах ба Үйлчлүүлэгчийг таних мэдээлэл нийтэд харагдахгүй.
8.3. Үйлчлүүлэгчийн тавьсан асуулт олон нийтэд ил харагдах тул Үйлчлүүлэгч асуулт нийтлэхдээ өөрийн хувийн мэдээллээ оруулахгүй байхыг анхаарна уу.
8.4. Асуулт хариулт хэсэгт орсон асуултад эмч өөрийн зав, боломжоороо хариулна. Тиймээс Үйлчлүүлэгч яаралтай зөвлөгөө авах бол энэ талбарыг ашиглахгүй байхыг сануулж байна.
8.5. Үйлчлүүлэгч Асуулт хариулт форум дээр ёс бус, доромжилсон үг хэллэг болон садар самуун бүхий асуулт оруулахыг хориглох ба энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 9 дугаар зүйлд зааснаар зохицуулагдана.
8.6. Эмчээс өгсөн аливаа хариулт нь хувь хүний онцлогт чиглэсэн эмчийн зөвлөгөө тул ямар ч байдлаар эмчтэй хийсэн эмчийн зөвлөгөө гэж ойлгож болохгүй.
8.7. Үйлчлүүлэгчийн нийтэлсэн асуултууд эмчийн өгсөн хариултын хамт Эрүүл мэндийн түүх хэсэгт хадгалагдана. Асуулт хариулт түүхийг Үйлчлүүлэгч хүсвэл устгаж болох ба устгасан түүхийг сэргээх боломжгүйг анхаарна уу.
ЁС. 24 ЦАГИЙН ЭМЧТЭЙ БАГЦ
9.1. Үйлчлүүлэгч “24 цагийн эмчтэй багц” үйлчилгээг идэвхжүүлсэн үед эмчийн онлайн зөвлөгөөг багцын идэвхтэй хугацаанд хүссэн цагтаа авах болон бусад платформын үйлчилгээнүүдээс хямдрал эдлэх боломжтой байна.
9.2. Багц тус бүрийн хугацаанаас хамааран үнэ болон багцад дагалдах үйлчилгээнүүд харилцан адилгүй байна.
9.3. Багцын хүчинтэй хугацаа нь худалдан авсан өдрөөс эхэлнэ.
9.4. Багцад дагалдах үйлчилгээнүүдийг зөвхөн багцын идэвхтэй хугацаанд ашиглах боломжтой байна.
9.5. Багцын үйлчилгээг та хүүхдэдээ идэвхжүүлэх боломжтой. Хүүхдэдээ багц идэвхжүүлэхийн тулд та дараах зүйлсийг хийх шаардлагатай. Үүнд: 9.5.1. Хүүхдийн профайл үүсгэх,
9.5.2. Хүүхдийн профайлаараа дамжуулан багц худалдан авах, 9.5.3. Хүүхдийн профайл үүсгэх зааврыг https://www.facebook.com/eClinic.mn/videos/1097873517512757 холбоосоор авна уу.
9.6. Үйлчлүүлэгч өөрийн бүртгэлээр бусдад онлайн зөвлөгөө авсан тохиолдолд Эмчийн тэмдэглэл үйлчлүүлэгчийн бүртгэл дээр хадгалагдах ба үүнээс үүдэлтэй асуудлыг хэрэглэгч бүрэн хариуцна.
9.7. Багцад багтсан дагалдах үйлчилгээнээс өөр үйлчилгээ авах тохиолдолд платформын үйлчилгээний төлбөрийг төлж үйлчилгээ авна.
9.8. Багцад дагалдаж буй ерөнхий эмчээс онлайн зөвлөгөө авах үед Платформын Үйлчилгээний Нөхцөлийн 4 дүгээр заалт болох Эмчийн онлайн зөвлөгөөний Үйлчлүүлэгчийн хүлээх үүрэг, хариуцлага заалтыг дагана.
АРАВ. ПЛАТФОРМ НИЙТЭЛСЭН МЭДЭЭЛЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ЭРХ ҮҮРЭГ
10.1. Үйлчлүүлэгч дараах мэдээллүүдийг нийтлэх, хавсаргах, дамжуулахыг хориглоно.
10.1.1. Бусад үйлчлүүлэгчдийн мэдээлэл,
10.1.2. Хэн нэгнийг дарамталсан, нэр төрийг гутаасан, гүтгэсэн, хувийн нууцад халдсан, үзэн ядсан, ялгаварлан гадуурхсан, мөнгө угаах болон садар самуун сурталчилсан, түүнд уруу татсан гэх мэт хууль бус мэдээлэл,
10.1.3. Насанд хүрээгүй хүүхдэд хохирол учруулахуйц мэдээлэл,
10.1.4. Патент, барааны тэмдэгт, зохиогчийн эрх болон бусад өмчийн эрхийг зөрчсөн,
10.1.5. Монгол улсад мөрдөгдөж буй аливаа хууль дүрэм, журмыг зөрчсөн,
10.1.6. Өөр хүний дүр эсгэсэн, хууран мэхэлсэн,
10.1.7. Компьютер, программ хангамжийн үйл ажиллагааг тасалдуулах, устгах эвдэх хэмжээний вирус, код, файл, программ агуулсан, 10.2. Үйлчлүүлэгчдэд мөн дараах үйлдлүүдийг хориглоно.
10.2.1. Мэдээллийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг зөрчих болон зөрчихийг оролдох,
10.2.2. Дутуу, худал мэдээлэл санаатайгаар оруулах,
10.2.3. Бусад үйлчлүүлэгчидтэй хүсээгүй үед холбогдох,
10.2.4. Платформын аль нэг хэсгийн кодыг тайлах, кодлохыг оролдох,
10.2.5. И Клиникийн бэлдсэн мэдээллийг хуулбарлах, тараах,
10.2.6. И Клиникийн мэдээллийг хэсэгчлэн авч эвлүүлэг хийх, буруу зорилгоор ашиглах, буруутгах, зураг линктэй холбох,
10.2.7. Программ хангамжийн эрхийн удирдлага, аюулгүй байдалд заналхийлэх,
10.3. И Клиник нь дээр дурдсан мэдээллүүдийн талаар мэдээлэл авч баталгаажуулсны дараа уг мэдээллүүдийг устгах эрхтэй. Мөн уг мэдээллүүдийг Шүүх хяналтын байгууллагад шилжүүлтэл эд мөрийн баримтаар хадгалах эрхтэй.
10.4. Үйлчлүүлэгч веб хуудсыг ашиглах, үзэх, эсвэл веб хуудаснаас аливаа материал, өгөгдөл, текст, зураг, видео контент, аудио агуулгыг татаж авах үед Үйлчлүүлэгчийн нэвтрэх эрхээр тоног төхөөрөмжид халдаж болзошгүй аливаа гэмтэл, вирус зэрэгт И Клиник нь хариуцлага хүлээхгүй.
10.5. И Клиник нь холбогдох хууль, дүрэм журам болон Энэхүү Гэрээг зөрчсөн Үйлчлүүлэгчийг бүртгэлээс хасаж, ашиглах эрхийг нэн даруй дуусгавар болгох эрхтэй.
10.6. И Клиник нь Оюуны өмчийн эрхийг зөрчсөн ямар ч тохиолдолд хариуцлага хүлээхгүй.
АРВАН НЭГ. ТӨЛБӨРИЙН БУЦААН ОЛГОЛТ
11.1. Эмч холбогдох хууль дүрэм журмыг зөрчсөн үйлдэл хийсэн нь нотлогдсон тохиолдолд И Клиник нь Үйлчлүүлэгчид төлбөрийг буцаан олгоно.
11.2. Үйлчлүүлэгч захиалсан цагтаа орж ирээгүй тохиолдолд төлбөрийг буцаахгүй болно.
11.3. Үйлчлүүлэгч зүй бус үйлдэл гаргасан нь нотлогдсон тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй бөгөөд зүй бус үйлдэлдээ хариуцлага хүлээнэ.
11.4. Үйлчлүүлэгч зөвхөн дараах тохиолдлуудад төлбөрийн буцаалт хийх хүсэлт гаргах эрхтэй:
11.4.1 Онлайн зөвлөгөөгөө авч чадаагүй, эмч зөвлөгөөнд орж ирээгүй
11.4.2 Эмчийн зөвлөгөөний тэмдэглэл ороогүй
11.5. Үйлчлүүлэгч Эмчийн онлайн зөвлөгөө дууссанаас хойш 3 хоногийн хугацаанд буцаан олголт авах хүсэлт илгээх бөгөөд 3 хоног хэтэрсэн тохиолдолд буцаан олголт авах хүсэлтийг хүлээн авахгүй.
11.6. Үйлчлүүлэгч хямдралтай үйлчилгээ авсан тохиолдолд буцаалт хийхгүй болно.
11.7. Үйлчлүүлэгч төлбөр буцаах хүсэлтийг Үйлчлүүлэгчтэй харилцах албаны 77779399 устаар хүлээн авна.
11.8. Төлбөр буцаах хүсэлт гаргасан үйлчлүүлэгч нь И Клиникийн мэдээллийн ажилтанд хувийн болон төлбөр буцаах дансны мэдээллийг үнэн зөвөөр бүртгүүлнэ.
11.9. И Клиник нь төлбөр буцаах хүсэлтийг хүлээн авснаас ажлын 3 хоногт шийдвэрлэнэ.
11.10. Эмчийн болон И Клиникийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан төлбөрийн буцаалт хийгдэх тохиолдолд төлбөрийг бүтэн дүнгээр буцаалт хийнэ.
11.11. Үйлчлүүлэгчийн хүсэлтээр эсвэл үйлчлүүлэгчээс шалтгаалан төлбөрийн буцаалт хийгдэх тохиолдолд банкны шимтгэлийг хассан дүнгээр буцаалт хийнэ.
АРВАН ХОЁР. ГЭРЭЭ ДУУСГАВАР БОЛГОХ
12.1. Үйлчлүүлэгч болон И Клиникийн хооронд үүсэх аливаа харилцааг Монгол улсын холбогдох хүчин төгөлдөр хууль, дүрэм, журмаар зохицуулна.
12.2. И Клиник нь дараах тохиолдлуудад Үйлчлүүлэгчийн платформд нэвтрэх эрхийг мэдэгдэх эсвэл мэдэгдэлгүйгээр хууль тогтоомжийн дагуу түдгэлзүүлэх, дуусгавар болгох эрхтэй.
12.2.1 Үйлчлүүлэгч нь аливаа хууль бус үйл ажиллагаа явуулсан нь нотлогдсон буюу илэрсэн тохиолдолд,
12.2.2 Үйлчлүүлэгчийн явуулж буй аливаа үйлдэл И Клиник платформын дүрэм журамд харшилсан эсвэл харшилж болзошгүй тохиолдолд,
АРВАН ГУРАВ. БУСАД ЗҮЙЛ
13.1. И Клиник нь өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах үүднээс үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа, эрүүл мэндийн тандалт судалгаа, зорилтот бүлэгт хандсан эрүүл мэндийн холбогдолтой зар сурталчилгаа хүргэх зорилгоор Үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийг зөвхөн И Клиникийн дотоод үйл ажиллагаанд ашиглаж болно.
13.2. Үйлчлүүлэгч нь И Клиникээр үйлчлүүлэх явцдаа олж авсан байгууллагын нууцын зэрэглэлд хамаарах мэдээлэл болон бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлөхүйц, бусад үйлчлүүлэгчдэд таатай бус сэтгэгдэл үлдэхүйц мэдээлэл зэргийг өөр бусад этгээдэд олон нийтийн сүлжээгээр задалж задруулахыг хориглоно.
13.3. Үйлчлүүлэгч нь өөрийн хүссэн үед И Клиник ХХК-ны үзүүлж буй үйлчилгээнээс татгалзах эрхтэй.
13.4. Үйлчлүүлэгч нь И Клиник платформын талаарх санал гомдол, шинэ санаа зэргийг илэрхийлэх эрхтэй бөгөөд гэрээ, үйлчилгээнүүдтэй холбоотой асуулт байвал хэрэглэгч info@eclinic.mn болон 77779399 утсаар дамжуулан холбогдох боломжтой.
13.5. И Клиник тантай дараах зорилгоор утас, мэйл, мессеж эсвэл бусад харилцаа холбооны цахим хэрэгслээр холбоо барьж болно гэдгийг хүлээн зөвшөөрч байна.
13.5.1. Эмчийн зөвлөгөө, үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт авах;
13.5.2. Платформд байршсан эмчийн мэдээлэлтэй холбоотой санал хүсэлт авах;
13.5.3. Эмчид өгсөн аливаа гомдол, мэдээлэл, асуултыг шийдвэрлэх;
13.5.4. Платформын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор
13.6. Үйлчилгээний нөхцөл Үйлчлүүлэгчийн профайл хэсэгт байрших тул та хүссэн үедээ орж уншиж танилцах боломжтой.