Цочмог мухар олгойн үрэвсэл
Таалагдсан:1Үзсэн:64
Монголд улсад 2024 оны байдлаар 4341 шинэ тохиолдол оношлогдсон байна. 2015-2024 оны хооронд нийт 49407 тохиолдол бүртгэгдсэн байна.
Мухар олгой нь бүдүүн гэдэсний нэг хэсэг ба мухар олгойн үрэвсэж, хагарах нь амь насанд аюултай.
Мухар олгойн үрэвслийн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
- Хэвлийгээр өвдөх
- Дотор муухайрах, бөөлжих
- Хоолны дуршил буурах
- Халуурах
- Ядарч сульдах
- Хэвлий цардайх
- Шээс ойр ойрхон хүрэх
- Өтгөн хатах, суулгах
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Мухар олгойн үрэвслээс бүрэн урьдчилан сэргийлэх арга байхгүй. Харин жимс, ногоо зэрэг ислэг өндөртэй хоол хүнс иддэг хүмүүст илүү түгээмэл бус тохиолддог байх магадлалтай.
Мухар олгойн үрэвслийн тухай фактууд:
- Хоол боловсруулах зам дахь вирус, нян, шимэгчид мухар олгойн үрэвслийг өдөөж болдог.
- Ховор тохиолдолд аяндаа эдгэж болдог. Гэхдээ шинж тэмдэг илэрсэн үед заавал эмчид хандах шаардлагатай. (Өвдөлт намдсан үед ч)
- Эхний 24 цагт шинж тэмдэг илэрч маш хурдан даамжирдаг. Эмчилгээ хийлгээгүй үед 48-72 цагийн дотор задрах боломжтой байдаг.
- Боловсроогүй үр болон самар ховор тохиолдолд мухар олгойн үрэвсэл үүсгэж болдог.
Эх сурвалж: