Ихэс урьтаж ховхрох
Жирэмсний хожуу хугацаанд цус алдах
Тодорхойлолт: Жирэмсний 20 долоо хоногоос хойш төрөлт хүртэлх хугацаанд цус алдахыг хэлнэ.
Шалтгаан: Ихэс цагаас өмнө урьтаж ховхрох, ихэс түрүүлэх
Тодорхойлолт: Ихэс ховхролт гэдэг нь цагаасаа өмнө умайн хананд хэвийн байрласан ихэс ховхорч, эхийн умайн суурийн децидуал бүрхүүлээс цус алдахыг хэлнэ.
Ангилал:
• Ихэс төвөөсөө
• Захаасаа
• Холимог
Эмнэлзүй
• Үтрээнээс хар хүрэн цус гарна
• Хэвлийгээр чангарч үе үе өвдөнө
• Умай эмзэглэлтэй байна
• Ургийн хөдөлгөөн цөөрөх, ураг хөдлөхгүй болох
• Ургийн зүрхний цохилт өөрчлөгдөх, сонсогдохгүй болох
Хэрвээ цус алдалт бага бол:
• Төрөлт эхэлсэн тохиолдолд эх,ургийг сайн хянаж төрүүлнэ.
• Ураг орчмын шингэний хальсыг хагална.
• Умайн хүзүү бэлтгэлгүй, ураг бүтэх шинж илэрвэл кесар хагалгаа хийнэ.
• Төрсний дараа цус алдаж болзошгүйг анхаарна.
• Цус 7хоромд бүлэгнэхгүй бол цус бүлэгнэлтийн эмгэг гэж сэжиглэнэ.
Цус алдалт их бол:
• Умайн хүзүү бүрэн нээгдсэн бол вакуум таталтаар төрүүлнэ.
• Төрөх замаар төрүүлэх боломжгүй бол яаралтай кесар хагалгаа хийнэ.
• Цус бүлэгнэлтийн эмгэг илрэх эрсдэлтэйг анхаарна уу
Эхо оношилгоо
• Хорион бүрхүүлийн дор
• Ихэс амион бүрхүүлийн хооронд
• Ихэс умайн булчингийн хооронд
Менежмент:
1. Эх болон ургийг байнгын монитороор хянах
2. Шинжилгээ ЦЕШ, Цусны бүлэг үзэх , коагулограмм ( fibrinogen concentration, prothrombin time, activated partial thromboplastin time)
3. Цус цусан бүтээгдэхүүн бэлдэх
4. Мэдээгүйжүүлгийн бэлэн байдал
5. Эмийн эмчилгээ
• Номзүй: Жирэмслэлт төрлөгийн хүндрэлийг удирдах арга зүй 2012 он
• ДЭМБ-ын удирдамж
• UpToDate
• https://www.uptodate.com/contents/evaluation-and-differential-diagnosis-of-vaginal-bleeding-after-20-weeks-of-gestation?
• https://www.uptodate.com/contents/acute-placental-abruption-pathophysiology-clinical-features-diagnosis-and-consequences?