Жирэмсэн үеийн хооллолт
Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн хоногт авах энергийн хэрэгцээ дунджаар 2000 ккал байна.
Эрүүл хооллолтод уураг, нүүрс ус, өөх тосыг зохих хэмжээгээр агуулсан олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хоногт 5-аас доошгүй удаа хэрэглэж, 10-11 цагзавсарлаж байх хэрэгтэй.
Оройн хоолыг 17-18 цагийн орчимд идээд тайван амрах нь тохиромжтой.
Хүнсэнд өөх тос, давс сахарын хэрэглээг багасгана.
Эрүүл зөв, сайн хооллох нь жирэмслэлт амжилттай явагдах нэг чухал нөхцөл өөрөөр хэлбэл эрүүл үр хөврөл ураг үүсэн хөгжихөд шаардлагатай аминдэм болон эрдэс давсыг хангах дэлгүүр болж өгнө.
Хоол тэжээлийн дутагдалтай, хэт турахнхай эсвэл хэт тарган байх нь үр тогтох, үр хөврөл хөгжих үйл явцад асуудал үүсгэхээс гадна жирэмсний явцад таагүй нөлөө (артерийн даралт ихсэх, жирэмсний чихрийн шижин, дутуу төрөх) нөлөө үзүүлнэ.
Иймээс эмэгтэйчүүд жирэмслэхээс өмнө өөрийн хооллолт, биеийн жинг тохиромжтой харьцаанд оруулж бэлтгэх хэрэгтэй. Ойр ойрхон төрөх тухайлбал нэг жилийн дотор жирэмслэх нь дутуу, бага жинтэй хүүхэд төрөх, нярайн цус багадалт үүсгэх эрсдэлтэй, харин 2-3 жилийн зайтай төрөх нь урагт шаардлагатай аминдэм эрдэс давс эхийн бие мах бодид нөхөгдсөн байдаг.
Уураг нь хүүхдийн эрхтэн тогтолцоо бүрэлдэн тогтох, булчингийн хөгжлийг сайжруулахад чухал үүрэгтэй. Уураг агуулсан хоол, хүнсний зүйлд үхэр, хонины мах, элэг, загас, сүү, цагаан идээ, аарц, ээзгий, өндөг, вандуй, самар зэрэг орно. Жирэмсэн байх үед бүх эрхтний ачаалал эрс нэмэгддэг учраас алдагдсан илчлэгийг хангах зорилгоор өөх тос хэрэглэнэ. Аль болох ургамлын гаралтай тос хэрэглэнэ. Цөцгийн тос, ургамлын тос, самар, бяслаг, ээдэм, ээзгий, аарц зэрэг ашигтай.
Жирэмсэн үед 1,0-2,0/кг уураг, 2200-2500 ккал илчлэг шаардлагатай. Хоногт ойролцоогоор 1,5 л янз бүрийн шингэн ууна.
Зөв хооллоход эмэгтэй биеийн жин жирэмсний явцад 6-9 кг нэмэгдэнэ. Жирэмсний эхний 3 сард ойролцоогоор 1-2 кг, 2 дах гурван сард долоо хоногт 250-300,0, жирэмсний 30 долоо хоногтойгоос долоо хоногт 300-400,0 буюу сард 2 кг хүртэл нэмэгдэж болно. Долоо хоногт биеийн өндрийн 10 см тутамд 22,0-аас хэтрэхгүй байх ѐстой.
Цагаан хоолтон бол мах загас, сүүн бүтээгдэхүүн зэргээс авах зайлшгүй шаардлагатай бодисуудыг бусад хүнсний бүтээгдэхүүнээс тухайлбал буурцаг болон үр тариа, самар хөрөнгөлөг бүтээгдэхүүн зэргээс нөхөж авах шаардлагтай болдог.
Өсвөр насны охид хоол хүнсний дутагдалтай байх нь элбэг тул жирэмсэн үед хооллолтонд онцгой анхаарах хэрэгтэй.
Ядуу өрх гэр бүлийн эмгэтэйчүүд хоол тэжээлийн дутагдалтай, шаардлагатай амин дэм эрдэс бодисыг авах хангалттай олон төрлийн хүнс хэрэглэж чаддаггүй.
Эрхтэн тогтолцооны архаг өвчтэй тухайлбал чихрийн шижин, уналт таталттай, янз бүрийн харшилтай, хоол боловсруулах замын эмгэгтэй жишээ нь кроны өвчин, шархлаат колит зэрэг өвчтөй бол тусгайлан хоолны эмчийн зөвлөгөө авна.
Түүнчлэн эмэгтэйд хоол идэх зан үйлийн эмгэгтэй тухайлбал мэдрэлийн гаралтай хоолны дуршил буурах эсвэл цадахаа мэдэхгүй их идэх г.м эмгэг байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй.
Зарим хүмүүсийн хоолны төлөв байдал янз бүр жишээ нь сүү сүүн бүтээгдэхүүн бага хэрэглэдэг эсвэл давс сахар хэт их хэрэглэдэг г.м байдлыг асууж, зөвлөгөө өгнө.